ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхбаяр: Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 8 сая хаягдал дугуйг боловсруулсан байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хаягдал дугуйг дахин боловсруулж, тоглоомын талбайн дэвсгэр хавтан үйлдвэрлээд 12 жил болж буй "Инахис" ХХК-ийн захирал Н.Мөнхбаяраас үйлдвэрлэлийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

- Хаягдал дугуйг боловсруулахад ямар технологи ашиглаж байгаа вэ, байгальд ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

- Хөгжингүй орнуудад 50-60 жилийн өмнө нэвтэрсэн байгальд ээлтэй технологийг ашиглан хаягдал дугуйг буталж, тоглоомын талбайн дэвсгэр резинэн хавтанг үйлдвэрлэдэг. Нийт 14 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч нийт үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний 60-70 хувь нь хүүхдийн тоглоомын болон спортын талбайнууд, гадна фасад, террас, дээвэр, студийн дотор хананы дуу намсгагч гэх мэт олон чиглэлд ашиглагддаг резинэн хавтангууд юм.

- Буталж боловсруулдаг гэлээ. Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний хаягдал дугуйг боловсруулан бүтээгдэхүүн болгосон бэ?

- Өнгөрсөн хугацаанд нийт 8 сая гаруй дугуйг байгальд ээлтэй аргаар боловсруулж, бүтээгдэхүүн болгосон байна. Агаар, орчны бохирдлыг бууруулан, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж яваагаараа бид маш их бахархдаг.

- Захиалга хэр их ирдэг вэ. Үйлдвэрийн хүчин чадлаа танилцуулбал?

- Манай үйлдвэр цагт 150 хаягдал дугуй буталдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд хоногт 80-100 м/кв буюу өдөрт нэг цэцэрлэгийн талбай тохижуулах хэмжээний резинэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрэлт ч ер нь байдаг.

Үүн дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна. БОАЖЯ-ны захиалгатай тендерт оролцож, 18 цэцэрлэгийн гадна талбайд дэвсэх хавтанг нийлүүлсэн. Эдгээр цэцэрлэгүүдэд 9,632 хүүхэд тоглох аюулгүй орчин бүрдсэн гэсэн үг. Орчны бохирдлыг бууруулж, эх орондоо ажлын байр бий болгон, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа манай компанид өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс ийм худалдан авалтын санал ирж байгаагүй. Энэ л нөгөө яриад байдаг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг нь байх.

- Хаягдал дугуйны олдоц багасах тохиолдол гардаг уу. Дугуйг худалдаж авдаг уу?

- Хаягдал дугуй олдохгүй байна гэж байхгүй. Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцдог 500 мянга орчим тээврийн хэрэгслээс жилдээ хамгийн багаар бодоход 1 сая дугуй хаягдал болж гардаг гэсэн тооцоолол байгаа.

Дугуйг үнэгүй байхад нь үйлдвэрлэлээ эхэлж байсан бид одоо нэг дугуйг 300-500 төгрөгөөр худалдан авч байна.

Иргэддээ хандаж хэрэггүй болсон дугуйгаа битгий хаяарай, битгий булаарай гэж зөвлөмөөр байна. Айлд байгаа цөөн тооны дугуйг авахаар манайхаас унаа явуулах гэхээр одоогийн энэ түгжрэлтэй нөхцөлд хүнд учраас иргэддээ хаягдал дугуйгаа өөрт ойр байрлах дугуй засварт аваачаад өгчихөж байгаарай гэж хүсмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
76
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [65.158.40.194] 2019/11/17
Mundag baina aa
0 | 0 Хариулах
Клара [202.126.89.8] 2019/11/15
Хаягдал боловсруулж байгаа нь дэвшилттэй ч хортой бодис агуулсан тоос бужигнасан юмаар шал хийх хүүхдийн талбайд тавих нь буруу.өөр газар өөр юм хийж ашиглаарай
3 | 6 Хариулах
Teneg [202.21.108.186] 2019/11/16
Tenegt
5 | 1 Хариулах
Зочин [202.9.45.61] 2019/11/16
teneg um bol duuai l suuj bai l da mal mal um yriad bhiin
4 | 0 Хариулах
Зочин [65.158.40.194] 2019/11/17
Oor yalgah geed baigaa durak ve, negniigee yum hiiheer yu geed hutsaad baigaa yum be, togs yum gej orchlon deer baihgui gedgiig meddeggui mal uu
0 | 0 Хариулах
Баяраа [66.181.161.113] 2019/11/15
Нийлэмж бодис арай бага хэрэглэж байгаа болохоор хятадаас хамаагүй дээр байх.Импорт орлох бараа хийж л байгаа бол манайд ашигтай.
4 | 0 Хариулах
Зочин [112.96.42.189] 2019/11/15
Yostoi goyo!!!
1 | 0 Хариулах
Зочин [77.111.247.36] 2019/11/15
төр хувийн хэвшилийн хамтын ажиллагаа гэдэг ч арай өөр утга юмсан, аймаар хэрэглэх юм аа, банкныхан бүр хахаж үхтэлээ ашигласан
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.157] 2019/11/15
шахалт цавуу нь муу их тоос гардаг хүүхдэд хортойхавтан
1 | 0 Хариулах
Зочин [112.96.42.189] 2019/11/15
Ehleh l heregtei, shat shataar saijirna. Huuhdee bitgii togluul kkk
0 | 1 Хариулах
зочин [202.131.248.90] 2019/11/15
Муухай үнэрийн тухайд ямар дугуй гэдгээсээ болдог. Хятадын дугуй хийж байгаа материалаасаа болдог юмуу аймшгийн муухай үнэртэй байдаг. Японоос ирж байгаа дугуй ямарч үнэргүй.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.54] 2019/11/16
дахин ашигласан материалаар хийсэн нь аймаар муухай үнэртэй
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/11/15
Халуунд содон үнэртэй байдаг тэр нь эрүүл мэндэд хоргүй болоод л цэцэрлэгт хэрэглэдэг юм байлгүй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.116] 2019/11/15
төр рүү хандаж байхаар маркетинг хийгээд айл өрх, хотхон хороололд нийлүүлсэн нь танай компани бат зогсохын үндэс шүү. зүгээр сайн санаагаар зөвлөж байгаам шүү
2 | 0 Хариулах
muugii [66.181.161.36] 2019/11/15
hayagdal dugui avah hun bnuu heregtei n avaarau
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.62] 2019/11/15
Togloomiin talbain havtanguud ni ooroo ECO baij chadah uu? Ih muuhai uner garaad baidag shdee. Medeej hortoi l baij taarna l daa.
4 | 10 Хариулах
Зочин [103.26.195.218] 2019/11/15
Muuhai uner garj bgaa bol hyatadaas oruulj irsen rezin havtan. Mongoldoo yum hiij bgaagaa bitgii ingej dooshoo hiij bai. Olon hunii ajil amidraliig 2 uguulbereer shiidej bolohgui shuu dee. Nadtai heruul hiiheer internetees yaj butaldag talaar haigaad uz.
4 | 0 Хариулах
Зочин [112.96.42.189] 2019/11/15
Zamiin asphalt ch ooroo hortoi shu de. Ta mundag yum bol 4 ulirald urgadag zuleg tariad ogooch.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.54] 2019/11/16
хортой хавтангийн оронд 20-ийн хайрга дэвссэн нь дээр
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.203] 2019/11/15
Хаана өгөхөө мэдэхгүй гайхаад байдын, дугуй засварын газар аваачиж өгдийм байшдээ
9 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/11/15
Тийм байна, дугуй засварт өгчихөд энэ хэд засваруудыг тойроод хэрэггүй дугуйнуудыг нь цуглуулаад явчих юм байна.
4 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.218] 2019/11/15
Баахан хаягдал дугуй байгаа, хаях газраа олохгүй байсан, аваачаад өгье, харин АА, ААА гэх жижиг батарейг хаана аваачиж өгөх вэ?
9 | 0 Хариулах