Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг цагдан хорьжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг уржигдар буюу аравдугаар сарын 30-нд гаргасан байна.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ц.Даваацэрэнг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган цагдан хорих саналаа НПГ-т хүргүүлээд байсан аж.


Ц.Даваацэрэн 2012-2016 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашсан бөгөөд тус компанийн ТУЗ-ийн 2016 оны 11-р сарын 23-ы өдрийн 23-р дугаар тогтоолоор түүнийг чөлөөлсөн байдаг.