2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
03:00
S26
15°
04:00
S26
14°
05:00
S26
14°
06:00
S26
14°
07:00
S26
14°
08:00
S30
15°
09:00
S30
16°
10:00
S30
17°
11:00
S30
18°
12:00
S30
19°
13:00
S30
22°
14:00
S26
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц” барих төслөө ЗГ-т танилцуулжээ

ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, ЗГ-аас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг”, “Таван толгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан.

Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанд танилцуулав.

Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн “М Си Эс” компани “Таван толгой цахилгаан станц”, “Нью ком” компани “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц”-ыг байгуулахаар тус тус төсөл боловсруулжээ.

"М Си Эс" компани бүтээн байгуулалтыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой. Нэг кВт цахилгааны үнийг 9.5 цент байхаар тооцжээ. Нью ком компани нэг кВт эрчим хүчийг 11.5 центээр тогтоож, бүтээн байгууулалтыг 2022 онд дуусгана гэв.

Өмнөд говийн бүсэд цахилгаан станц баригдсанаар Оюутолгой компанийн эрчим хүчний импортод жилд төлж буй 200 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэхээс гадна Монгол Улсын өмнөд бүсийн говийн дэд бүтцийн хөгжилд дэвшил гарч, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотоодоосоо эрчим хүчээ хангадаг болох юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x