Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Үнэнбат: Долоон банк дампуурах хэмжээнд байгаа гэсэн УИХ-ын гишүүний яриа үндэслэлгүй

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн itoim сайтад өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын долоон банк дампуурах хэмжээнд байгаа асуудлууд яригдаж байна. Их хурлаар энэ асуудлуудаа хаалттай ярилцах ёстой" хэмээн хэлсэн.

Энэ үг үндэслэлтэй эсэх талаар Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатаас тодруулахад "Энэ бол ямар ч үндэслэлгүй үг. Банкуудын үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдаж байгаа" гэлээ. 

Мөн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн Активын чанарын үнэлгээнд буюу банкуудын хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлснийг хянасан тайлан Монголбанканд хүргэгдсэн талаар хэлээд "Үүнээс болж арилжааны банкуудын хөрөнгө үгүй болж, төлбөр гүйцэтгэх чадваргүй болно гэсэн ойлголт байхгүй. Тиймээс энэ мэдээлэл үндэслэлгүй" хэмээн няцаав.