Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

О.Эрдэмбилэг: 2020 ондоо багтаад "Саарал жагсаалт"-аас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкнаас "Саарал жагсаалт"-д орох болсон шалтгаан нөхцөл, түүнийг арилгахаар хэрхэн ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "2017 онд APG буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул "Эрчимтэй хяналт"-д орсон.

 
Гэрэл зургийг mpa.mn

15 сарын хугацаатай уг хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тал бүрт ажилласан бөгөөд уг хүчин чармайлтыг харгалзан хугацааг дахин сунгасан байдаг. Ийнхүү хоёр жилд хийсэн ажлуудынхаа тайланг Монгол Улс өнгөрсөн наймдугаар сард Австралид болсон ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурлаар танилцуулсан.

Уг хурлаар 40 зөвлөмжөөс 35-ыг хангасан буюу өмнө нь бүдэрсэн 20 зөвлөмжөөс 15-ыг нь ахиулсан, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй байсан бол долоог нь хангаж, дөрвөн ажил хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж "Саарал жагсаалт"-д оруулах шийдвэр гаргасан.

Монгол Улсад дөрвөн шаардлагыг биелүүлэх үүрэг өгч байгаа. Үүнийг холбогдох төрийн байгууллагууд бүгдээрээ хамтарч ажиллан биелүүлэх ёстой бөгөөд энэ явцдаа бусад хангалттай үнэлэгдсэн ажлуудаа ч орхигдуулж болохгүй.

ФАТФ-ын гишүүн орнуудын зүгээс манай улсыг сүүлийн хоёр жилийн хугацаанд маш үр дүнтэй сайн ажилласныг дурдаад богино хугацаанд хяналтаас буюу "саарал жагсаалт"-аас гарах боломжтойг хэлж байсан. Хамгийн сүүлд Серби улс 15 сарын хугацаанд саарал жагсаалтаас гарсан жишээг дурдаад Монгол Улсад ч ийм боломж байгааг хэлж байгаа. Бидний зүгээс ч 2020 ондоо багтаад "Саарал жагсаалт"-аас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хийж буй ажлуудын тайлангаа тогтмол өгөөд явна. Эхний тайланг 2019 оны арванхоёрдугаар сард, дараагийнхыг 2020 оны хоёрдугаар сард гээд тайлангуудаа өгөөд явна" гэдгийг хэллээ.

Монгол Улсын хэрэгжүүлэх нэмэлт ажлын төлөвлөгөө:

Хэрэгжүүлэх ажил

Хугацаа

Хариуцах байгууллага

Шууд хэрэгжилт 3

СЗХ болон бусад санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулагч хяналт шалгалтын давтамж, хүрээг эрсдэлд суурилсан байдлаар тодорхойлж хэрэгжүүлэх

2021 оны тавдугаар сар

СЗХ болон бусад санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг  шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд

 

/ ХЗДХЯ: Монголын Нотариатчдын танхим, Монголын хуульчдын холбоо

СЯ: Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/

СЗХ-ноос МУТСТ үүргийн зөрчилд тохирохуйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээг авах

2021 оны тавдугаар сар

СЗХ болон бусад санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг  шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд

 

/ ХЗДХЯ: Монголын Нотариатчдын танхим, Монголын хуульчдын холбоо

СЯ: Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/

Шууд хэрэгжилт 7

Илэрсэн эрсдэлтэй холбоотой мөнгө угаах хэргийн мөрдөн шалгах болон прокуророор яллах ажиллагаа идэвхжүүлэх

2021 оны тавдугаар сар

Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

Шууд хэрэгжилт 8

Хилээр мэдүүлээгүй болон буруу мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах, улсын орлого болгох ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлийн арга хэмжээг хэрэглэх

2021 оны нэгдүгээр сар

СЯ: Гаалийн Ерөнхий Газар

Шууд хэрэгжилт 11

Хориг арга хэмжээнээс зайлсхийхээс сэргийлсэн хамтын ажиллагаа, зохион байгуулалтын чиглэлээр  авсан арга хэмжээг баталгаажуулах

2020 оны есдүгээр сар

ГХЯ, ТЕГ

Эрх бүхий хяналт шалгалтын байгууллагаас санхүүгийн болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хүлээж буй санхүүгийн хориг арга хэмжээг  хэрэгжүүлэх үүрэг, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үүргийн биелэлтийг хянах, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, зөрчилд хариуцлага тооцох

2021 оны тавдугаар сар

ГХЯ, ТЕГ