ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Алтны олборлолт өнгөрсөн онд дөрөв дахин буурчээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал

Уул уурхайн яамнаас сард нэг удаа зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.

Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд О.Эрдэнэбулган, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид болоод яамны газар, хэлтэс, АМГ, ГТГ-ын удирдлагууд оролцож 11 дүгээр сард хийсэн ажлын талаар мэдээлсэн юм.

Уул уурхайн яамны хэмжээнд сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 171 ажлын хэсэг ажиллаж байгаа. Эдгээрээс 78 ажлын хэсэг нь зорилгоо хэрэгжүүлсэн тухай салбарын сайд Д.Ганхуяг хэлэв.

Өнөөдрийн мэдээллээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа эрх зүйн баримт бичгүүд, “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл, салбарын гадаад хамтын ажиллагаа болон уул уурхайн салбарын статистик мэдээллээс  танилцуулсан юм.

Орлого 40-50 сая доллароор буурах боловч банк алтны болон валютын 1.7-2.0 тэрбум долларын нөөцтэй болох аж

Таван хуулийн төслийг хэлэлцүүлж байна

УИХ-ын намрын чуулган, Байнгын хороодын хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”, “Алтны худалдаанд ил тод  байдлыг бүрдүүлэх тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх тухай” хуулийн төсөл “Газрын тосны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцүүлж байгаа аж.

Эдгээрээс “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Алтны олборлолт буурчээ

 Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлж буйгаар алтны олборлолт жилээс жилд буурах болжээ.

2005 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байхад хамгийн их буюу 24 тонн алт олборлож байсан бол “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш алтны олборлолт жил дараалан буурч, 2012 онд зургаан тонн хүрэхээ больж, дөрөв дахин буурсан байна.

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг баталчихвал  улсын төсөвт жил бүр орох татвар, хураамжийн хэлбэрээр орох орлого 40-50 сая доллараар буурах боловч банкин дахь алтны болон валютын нөөц жилдээ 1.7-2.0 тэрбум долларын нөөцтэй болох гэнэ.

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал

Хөгжилтэй орнуудын алтны нөөцийн судалгааг харахад,

  • АНУ - 8.1 мянган тонн
  • Герман – 2.4 мянган тонн
  • Франц – 2.6 мянган тонн
  • БНХАУ – 1.0 мянган тонн байгааг сайд мэдээлсэн юм.

Зэсийн үйлдвэрлэл 79 хувийн гүйцэтгэлтэй гарчээ

Уул уурхайн яамнаас гаргасан судалгаагаар энэ оны эхний 10 сарын байдлаар молибдений үйлдвэрлэл 3.089 .0 мянган тонн буюу 106 хувийн, зэсгийн үйлдвэрлэл 622.3 мянган тонн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Харин дээрх металуудын татварын орлогын гүйцэтгэл 81.6 хувьтай гарчээ.

  • Нүүрсний үйлдвэрлэл – 21.9 сая тонн буюу 75.7 хувийн гүйцэтгэлтэй
  • Алтны олборлолт – 7746 кг буюу гүйцэтгэл 193.7 хувийн гүйцэтгэлтэй
  • Цайрын үйлдвэрлэл – 88.4 мянган тонн буюу 191.5 хувийн гүйцэтгэлтэй байжээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг