Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

3х3 сагсан бөмбөгөөр Монголчуудын амжилтыг олон улсад шагшиж байна

ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрөгч 10-р сарын 5, 6нд Өмнөд Солонгосын Чежү хотод болсон 3Х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Гранпри тэмцээнд Монголын УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ баг түрүүлсэн нь Ази тивийн анхны аварга баг болж түүхийн шинэ хуудсыг нээсэн. Энэ талаар Олон улсын сагсан бөмбөгийн дээд байгууллага FIBA-гаас өөрийн вэб хуудсандаа онцлон бичсэн байна.

3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн том дэвжээнд Улаанбаатар ММС Энержи баг бүтэн гурван жил өрсөлдсөний эцэст анхны аваргаа авсан нь энэ юм.

Дэлхийн Их Дуулга буюу  World Tour тэмцээнд оролцох эрх олгодог Дэлхийн гранпри тэмцээнийг FIBA (Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо) 2013 оноос хойш мэргэжлийн багуудын дунд зохион байгуулж эхэлсэн.

Улаанбаатар ММС Энержи баг өнгөрсөн 8, 9-р саруудад БНСУ-д болсон Инже Гранпри болон Филиппинд болсон Манила Дэлхийн Гранприд гуравдугаар байранд орсон. Улмаар сагсны эх орон гэгддэг АНУ-ын Лос Анжелесын Их Дуулгын хагас шигшээд шалгарсан юм.

Ирэх 11-р сарын 1-ний өдөр FIBA 3X3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлөөр олимпийн наадамд оролцох эхний дөрвөн орны нэрсийг зарлах юм.

Монголын Улаанбаатар ММС Энержи багийн хувьд Токио 2020 олимпын эрх авах маш өндөр магадлалтай явж байгаа билээ.

 

Эх сурвалж: shuud.mn