ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний нэг шоронд жил бүр 5,000 гаруй хоригдол нас бардаг

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Филиппин улсын томоохон шоронгийн хоригдлуудын 20 хувь нь жил бүр амиа алддаг тухай тоо баримтыг албаныхан дэлгэжээ.

Пүрэв гарагт тус улсын парламентад мэдээлэл өгөхдөө New Bilibid Prison (NBP) шоронгийн эмнэлгийн дарга Эрнесто Тамаяо уг тоо баримтыг танилцуулсан байна.

Шоронгийн ачаалал нэмэгдэж, хэт олон хоригдол нэг дор хоригдож байгаа нь халдварт өвчин тарах, аллага хүчирхийлэл гарах нөхцөл бүрдүүлж, жил бүр 5,200 орчим хоригдол амиа алддагийг тэр баталжээ.

Шоронгийн удирдлагууд авлига авч гэмт хэрэгтнүүдийг хугацаанаас нь өмнө суллах, эсвэл шорон дотор тусгай хангамж эдлүүлэх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргадаг тухай дуулиан Филиппиний нийгэмд тарж, ард иргэдийг бухимдуулах болсон тул тус улсын сенат мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгаа юм.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте хар тамхины эсрэг дайн зарласнаар шоронгуудын ачаалал эрс нэмэгдсэн гэдэг. Тухайлбал 18 метр квадрат талбайтай өрөөнд 85 хүнийг хорьсон тохиолдол ч байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Филиппин улсын шоронгуудын нийт хоригдлуудын тоо 2018 оны тавдугаар сарын байдлаар 188,278 хүрээд байгааг World Prison Brief тайланд дурджээ.

Тус улс 2006 оноос эхлэн цаазын ялыг түдгэлзүүлээд байгаа боловч сүүлийн үед сэргээн хэрэглэх талаар яригддаг болсон. "Шоронгийн нөхцөл ийм байхад бидэнд цаазын ялыг сэргээх шаардлага алга" гэж Эрнесто Тамаяо сенатын гишүүдэд хэлжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [49.0.212.63] 2019/10/7
сэжгийн муухай улс
0 | 1 Хариулах
Amniiha zorgoor bitgii [175.176.67.126] 2019/10/8
Chi ochij uzej amarch zugaalj uzsiimuu manai mgloos iluu hugjsun uls ediin zasagtai amralt zugaalgaar manaih haana ch hurehgui
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.125] 2019/10/6
Зүүн өмнөд Ази хүнээ даахаа байлаа л даа.Хэт их хүнтэй болоод бүх юм нь хүндэрч байна даа
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.195] 2019/10/6
Филиппиний хилсээр хоригдож ядарч зүдэрч олон мянгаараа үхэж байгаа хоригдлуудад зориулж хандивын аян өрнүүлье.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.87.169] 2019/10/6
Өөрсдийгөө яая гэж бж солиотой хүүр вэ чи
3 | 0 Хариулах
Zochin [66.181.161.32] 2019/10/6
Yu gutsaad baigaa gutsmal ve
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.44] 2019/10/7
Хошин шогийн мэдрэмжгүй хариу бичсэн 2 хошного
1 | 1 Хариулах
Bolor [211.36.143.95] 2019/10/7
Хахаха нээрээ л хошин шог цаашаа блаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.59] 2019/10/7
гоё гоё хаха
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.138] 2019/10/6
эдний шоронд авлигачидаа явуулж хорьмоор газар б
6 | 0 Хариулах
ЗОЧИН [202.9.42.71] 2019/10/5
МОНГОЛООС АВИЛГАЧДЫГ БҮГДИЙГ НЬ ФИЛЛИПИНЫ ШОРОНД ЯВУУЛМААР БНА.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.72] 2019/10/5
Шоронд орсон бүхэн алуурчин хулгайч дээрэмчин биш бдг Санамсар болгоомжгүйгээс маш олон хүн алдаж тэнд ордог Замын муу нөхцлөөс болоод машин онхолдуулж хүний амь [хориотой үг] гэмтээх гх мэт
7 | 0 Хариулах
Зочин [202.9.43.123] 2019/10/5
Филиппиний шоронд ардчилал, хүний эрхийг нэн даруй сэргээн тогтоо. Хоригдлууд ч гэсэн амьд явах, аз жаргалтай амьдрах эрхтэй.
6 | 3 Хариулах
Зочин [59.153.115.201] 2019/10/5
Монголд ч гэсэн ухээд л байгаа шуу дээ. 461 дээр очиж тэмцээч, чи.
6 | 1 Хариулах
Baaska [66.181.161.73] 2019/10/6
Ha bsn hari ornii shorongiin amidralin talaar sanaa zovj hutsaj bhaar eh ornoo bodoj huts erguu [хориотой үг] min
0 | 1 Хариулах
А [64.119.20.49] 2019/10/5
Шорон гэж ямар газар байх ёстой вэ? Хийсэн үйлдэлээ ухамсарлаж гэмших улмаар засарч хүмүүжих тайван газар уу? Эсвэл улам эвдэрч араатан болох хүчирхийлэлтэй бохир газар уу?
8 | 0 Хариулах