2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
09:00
S32
-12°
10:00
S31
-14°
11:00
S31
-16°
12:00
S31
-18°
13:00
S31
-19°
14:00
S29
-19°
15:00
S29
-20°
16:00
S29
-20°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрх нь баталгаажсан ч ЖДҮХС-гаас зээл авч чадалгүй хасагдсан иргэн, ААН-үүд хохирлоо барагдуулах боломжгүй боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг

"Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй ЖДҮХС-тай холбоотой захиргааны хэргийн шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд боллоо. Хуралдаанаас өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, ЖДҮХС-гийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн, ААН-үүдэд санхүүжилт орж ирмэгц тэргүүн ээлжинд зээл олгоно гэж байсан ч гэнэт журмаа өөрчлөн өөр аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон нь хууль бус байсныг тогтоолгохоор тус ТББ-аас шүүхэд хандсан юм. Уг нэхэмжлэлийг 2019 оны зургаадугаар сарын 19-нд давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцээд "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-д өөрчлөлт оруулсан нь хууль бус байсныг тогтоосон юм.

Ингэснээр зээл авах эрх нь нээгдсэн ч журамд өөрчлөлт оруулсан гэх үндэслэлээр энэ эрх нь хаагдсан иргэн, ААН-үүд иргэний журмаар шүүхэд хандан төрөөс хохирлоо барагдуулах боломжтой болох байсан билээ. 

Уг захиргааны хэргийн талаар эргэн сануулахад, ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй болоод нэн хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгох шалгаруулах журмын дагуу бүх зээл олгогддог.  Уг журмыг 2017 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн А76 тоот тушаалаар ХХААХҮ-ийн сайд баталжээ. Гэтэл 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн А1 тоот тушаалаар дээрх журмыг баталсан А76 тоот нэг тушаал болон, мөн уг тушаалын 6.7 дахь зүйл заалтыг хүчингүй болгосон байна. А76 тоот тушаалын 6.7 дахь заалт нь ЖДҮХС-гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмын дагуу байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаас шалгарч, дэмжигдсэн боловч санхүүжилтийн эх үүсвэр нь хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүдэд тухайн төсөл сонгон шалгаруулалтад тавьсан нөхцөл болзлын дагуу зээлийн санххүүжилтийг нөхөн олгож болно гэсэн заалт аж. 

А76 тоот тушаал болон уг тушаалын 6.7 дахь заалтыг хүчингүй болгосноор зээл авах эрх нь баталгаажсан байсан иргэн, ААН-үүд зээлээ авах боломжгүй болжээ. Иргэн, ААН-үүдэд итгэл төрүүлж, хүлээлт үүсгэсэн нь итгэл эвдэх зарчмыг зөрчихийн зэрэгцээ зарим ААН-ийг санхүүгийн бэрхшээлд оруулсан байна. 

Тиймээс "Онч шийдэл" ТТБ-аас иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Гэвч Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

x