НЭГ: ОФФИСТОО ИРЭХЭД СААДГҮЙ
Улаанбаатар хотын автомашины тооны өсөлт, түгжрэлтэй холбоотойгоор гэрээсээ эрт л гарахгүй бол ажилдаа цагтаа ирэх найдвар бага. Тиймээс, оффис хаана байрладаг буюу зам харилцаа сайтай, олон талаасаа орж гардаг байршилд байгаа эсэхийг судлаарай. Энэ нь зөвхөн захирал танд бус таны ажилтнууд ажилдаа цагтаа ирж, ажлаа хийх тухай асуудал юм.
ХОЁР: БАЙРШЛЫН ХУВЬД ТАНЫ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦЭХ ЭСЭХ
Үл хөдлөх хөрөнгийн хувьд хамгийн чухал зүйл бол байршил. Харин байршлын үнэ цэнэ нь түүнтэй хөрш зэргэлдээ оршиж буй барилга байгууламжуудын үнэ цэнээр тодорхойлогддог.
Сэлбэ голын сав газар нь Shangrila, MPM, Continental, Olympic residence зэрэг тансаг болон дээд зэрэглэлийн 33 оффис, зочид буудал, худалдаа үйлчилгээ, орон сууцны барилгуудын төвлөрөл бүхий байршил юм. UB Tower сүндэрлэж буй энэхүү газар нь ойрын ирээдүйд Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бизнес дүүрэг болох нь тодорхой.
ГУРАВ: БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОД ТУСЛАХ
Дээр дурьдсан компанийн оффисын байршил, орц гарц зэргээс гадна оффисын байшингийн дизайн, экстерьер, интерьер, лоббины хэмжээ, тохижилт, тэр бүү хэл цахилгаан шатны брэнд, интерьер, хурд зэрэг нь таныг хэн болохыг хэр амжилттай ажиллаж байгааг харилцагч үйлчлүүлэгчдэд эерэгээр ойлгуулахад тун сайн суурь болж өгнө. Жишээ нь, оффисын барилгад анхаарал бага хандуулж, орхигдуулах гээд байдаг зүйл бол ариун цэврийн өрөөний тохижилт тоноглол юм. Дээр нь, хаалганы чанар ба өргөн, бариул гэх мэт зүйлээс хүртэл оффисын чанарыг бас тэнд оффислож буй бизнесийн зиндааг дүгнэх боломжтой. Тиймээс, нүүр улайлгахааргүй оффис сонгоорой.
ДӨРӨВ: ОФФИСТОО ИРСНИЙ ДАРАА Ч СААДГҮЙ
Цахилгаан шатыг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Ялангуяа, өндөр оффисын барилгууд нарийхан зай багтаамж багатай 2 ширхэг цахилгаан шаттай байдгаас цахилгаан шат ирэхийг хүлээхтэй холбоотой бухимдал үүсдэг. UB TOWER оффис нийт 10,000 м2 талбайтай. Ийм орон зайд 1000кг даацтай нэг биш 3 цахилгаан шат төлөвлөсөн учир өглөө ажилдаа ирчихээд цахилгаан шат хүлээснээс болж ажлаасаа хоцроно гэх зүйлгүй.
Нөгөөтэйгүүр, дотор нь байгаа хүмүүсийнхээ ая тухыг бодож оффисууд хүнд хэрэгтэй үйлчилгээг бүрдүүлж чадсанаар өрсөлдөгчдөөсөө ялгардаг. Хоолны газар, банк, фитнес клуб, кофе шоп, дэлгүүр, эмийн сан гэх мэт үйлчилгээнүүд 5 алхамын зайд байх нь үнэхээр амар. Тиймээс, сонирхож буй оффист ямар үйлчилгээнүүд байгааг бас судлаарай.
ТАВ: ОРЧИН БҮРДЭЛТ
Бизнес эрхлэгчийн магадгүй хамгийн чухал хүслийн нэг бол ажилтнууд нь ажлаа сайн хийдэг байх гэдэгтэй маргахгүй байх. Ингэхийн тулд аливаа бизнесийн алсын хараа, зорилтууд тодорхой байж, түүнд хүрэх стратегиас авхуулаад ажилтнуудын ажил үүргийн хуваарь хүртэл тодорхой байх нь чухал. Гэтэл түүнээс ч илүү анхаарал хандуулах ёстой зүйл бол ажилтнууд стрессгүй ажиллаж, тодорхой шалтгаангүйгээр ажлаас чөлөө авч, тасалдаггүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
Хүн бол байгалийн амьтан гэдэг. Тиймээс байгаалаас холдох тусам, түүнийгээ санагалзаж улмаар байгалтай холбогдохдоо авдаг тэр мэдрэмжээ авахгүй бол стрессдэж, энэ байдал нь урт хугацаандаа чанаргүй гүйцэтгэлд хүргэдэг аж.
Ийм учраас оффисын шийдлүүдийг биофолик болгох санаа олон жилийн өмнө төржээ. Товчоор хэлэхэд, оффисын биофолик шийдэл гэдэг нь гадаа, байгальд байдаг зүйлсийг дотор оруулж, бүрдүүлэх тухай ойлголт юм. Үүнийг эхэндээ, оффист их хэмжээний ногоон байгууламж байлгахад хангалттай гэж боддог байсан бол түүн дээр нэмээд байгалийн шинж чанарыг багтаасан интерьер, том саруул цонх, нарны тусгалыг үздэг төлөвлөлт, буулгаж, босгох боломжтойн дээр хулсыг санагдуулам хана, байгалийг санагдуулсан хавтангууд буюу материалууд, өнгөнүүд, нээлттэй, чөлөөтэй хөдлөх орон зай, сатаарах тохижилтууд зэрэг нь ажилтнууды ажлын бүтээмжийг 8 хувиар, эрүүл мэндийн үзүүлэлтийг 13 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг. Мөн ажилтны эрүүл мэндийн байдал бусад газрын ажилчдаас 8,5-22 хүртэлх хувиар эрүүл, сэтгэл санааны хямралгүй байдаг, дээр нь ургамал, ногоон байгууламжаар тохижуулагдсан газар хийсэн хурал уулзалт хэрэглэгчийн шийдвэрт 8-12 хувийн эерэг нөлөө үзүүлдэг судалгааны дүн байдаг.
Мөн оффис бүрт цэвэр бохир усны шугам оруулж шийдсэн нь гар болон аяга тавгаа угааж, ариун цэврийг сахих боломжийг олгоно.
UB Tower оффисын өрөө хоорондын ханыг 12см зузаантай МАК-ийн блокоор хуваасан бөгөөд коридорт АНУ-ын SHAW брэндийн хивсэнцэр дэвссэн нь дуу чимээний тусгаарлалтын нэмэгдүүлж ажилтнуудын ая тухыг ханган, анхаарлыг сарниулахгүй байх зориулалттайг бас дурьдалгүй өнгөрч боломгүй.
Барилгын доторх явган шатны хонгил нь сонирхолтой дасгал хөдөлгөөн хийх орчинг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
ЗУРГАА: ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Байршлын дараа орох чухал хүчин зүйл бол хөрөнгийн менежмент юм. Хэдий сайн байршилтай ч хуучирснаас болоод оффисоо сольж байхыг бодоход хамгийн нэгдүгээрт бичигдэх ёстой ч юм шиг. Манайхан СӨХ гэж нэрлээд байгаа болохоос биш хавьгүй олон асуудлуудыг цогцоор нь шийддэг хөрөнгийн менежментийн үйлчилгээ таны сонирхож буй оффист байх эсэх, хэрэв байгаа бол хэр сайн, цогц үйлчилгээтэй юу үгүй юу гэдгийг судлах нь зүйтэй.
Энэ үйлчилгээ ямар байхаас шалтгаалж, таны оффис гадна болон дотоод заслын хувьд хуучралгүй он удаан жил оршиж үнээ цэнээ алдахгүй байх болно.
ДОЛОО: ИРЭЭДҮЙД ҮНЭ ЦЭНЭЭ ҮЛ АЛДАХ ХӨРӨНГӨ
Оффис нь таны бизнесийг тогтвортой үргэлжлэхэд нөлөөлөх, ажилтнуудыг тань бүтээмжтэй ажиллуулах, таны бизнесийн нэр хүндийг илэрхийлэхэд туслахаас гадна таны хийж буй хөрөнгө оруулалт юм. Аливаа хөрөнгө оруулалт эзэндээ үр ашиг өгч байх учиртай. Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа оффис, дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалж зах зээлд эрэлттэй байна. Эрэлттэй байна гэдэг орлоготой байна гэсэн үг. Сайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ үргэлж өсч байдаг.
Тиймээс, бизнесийн эзэн та одоо байгаа оффисоо шинэчилэх гэж байгаа, шинэчлэх шаардлагатайг анзаарсан эсвэл анх удаа шинэ оффист орох гэж байгаа бол дээрх зүйлсийг судалж, сонголтоо нарийвчлаарай. Эсвэл дээрх давуу талуудыг өөртөө агуулсан UB TOWER оффисын танилцуулгыг ЭНД ДАРЖ, судалгаа, сонголт хийх цагаа хэмнээрэй.
Wellbeing концепци, Boiphilic дизайн бүхий UB Tower оффисын талаар дэлгэрэнгүй мэдээлэл:
Утас: 7704-4444
Пэйж хуудас: www.facebook.com/UBtower.mn
Веб сайт: www.ubtower.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!