Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бадрах Энержи ХХК: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 9 сарын 24
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Бадрах Энержи ХХК нь Франц улсын төрийн өмчит Орано групп болон Монгол улсын төрийн өмчит Мон-Атом ХХК-ийн хамтарсан компани юм. Тус компани Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөтийн орд талбайг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл ээзэмшдэг бөгөөд Зөөвч-Овоо орд дахь үйлдвэрлэлийн туршилтын байгууламжийг барьж дуусгаад байна. Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагааг эхлүүлэх сүүлийн шатны зөвшөөрөл авах ажил хийгдэж байгаа тул үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй болно.

Бидний үйл ажиллагаанд дайсагнадаг зарим нэг төрийн бус байгууллагын зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хэсэг иргэдийг турхирах, компанийн хуулийн дагуух үйл ажиллагааны талаар ор үндэсгүй, баримт нотолгоогүй мэдээлэл тараах, компанийн байгууламж руу хүчээр нэвтрэх зэрэг зүй бус үйлдэл гаргасныг бид буруушааж байна. Үүний зэрэгцээ эдгээр төрийн бус байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлан үндэслэлгүй, худал хуурмаг гүтгэлгийг Монголын олон нийтэд нийгмийн сүлжээгээр дамжуулан өглөө.

Эдгээр гүтгэлэг нь Монгол улсад уул уурхайн шинэ салбарыг хариуцлагатай үйл ажиллагааны зарчмын дагуу хөгжүүлэх зорилготой Бадрах Энержи ХХК-ийн үйл ажиллагааг эрсдэлд оруулж болзошгүй юм.

Монгол, Францын төрийн өмчит компаниудын хамтарсан үйлдвэрийн хувьд тус компани Монгол улсын төрийн байгууллагуудын хяналт, удирдлагын дор ажиллаж, байнгын үзлэг шалгалтад хамрагддаг бөгөөд тэдгээрийн хамтын дүгнэлт, зөвлөмжүүдийг зөв зүйтэй хэрэгжүүлж ирлээ.

Бадрах Энержи ХХК үйл ажиллагаагаа бүрэн ил тод явуулж, Монгол улсын төр засаг, нутгийн иргэд хийгээд иргэний нийгмийн байгууллагуудтай нягт ойр хамтран ажиллаж ирсэн. Тус компанийн зүгээс орон нутгийн хөгжилд олгож ирсэн болон ирэх жилүүдэд үргэлжлүүлэн олгох дорвитой хувь хандивыг орон нутгийн иргэд, түүний дотор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд, малчид сайтар мэддэг гэдэгт бид итгэл төгс байна.  

Хуулийн дагуух манай үйл ажиллагаанд санаатайгаар дайралт хийх тохиолдолд Бадрах Энержи ХХК өөрийн ажилтан албан хаагч, нутгийн иргэдийн нэр хүнд, эрүүл мэнд, аюулгүй байдал, компанийн эд хөрөнгө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахын тулд хууль шүүхийн байгууллагад хандах болно.

Олон нийтэд тус компанийн талаар буруу зөрүү, баталгаагүй мэдээлэл өгөхөөс сэрэмжлүүлж, магадлагдсан, тэнцвэртэй мэдээлэл түгээхийг бүх хэвлэл мэдээллийнхэнд бид уриалж байна. Бадрах Энержи ХХК нь үйл ажиллагааныхаа талаар үнэн бодит мэдээллийг өөрийн вэб хуудас (www.badrakhenergy.com) болон фэйсбүк хуудсаараа (www.facebook.com/badrakhenergy) дамжуулан өгдөг бөгөөд хэвлэл мэдээлийнхэнтэй нээлттэй хамтран ажилладаг. Компанийн хээрийн анги, төсөлтэй танилцах аяллыг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөлд тогтмол зохион байгуулдаг. Манай үйл ажиллагааны талаар илүү мэдээлэл авч, төслийн байгууламжтай танилцах хүсэлтэй бол byambadolgor.luvsanjamts@orano.group хаягаар хандана уу.

 

Бадрах Энержи ХХК

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

1-р хороо, Жамъян гүний гудамж-9,

ICC цамхаг, 3-р давхар

Утас: +976-70110475 (103)

http://www.badrakhenergy.com/MNG

https://www.facebook.com/badrakhenergy