Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг нээсэн байна.

Тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг тул жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг Тээврийн цагдаагийн албанааас зөвлөлөө.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тууш замд:

  1. Явган зорчигч
  2. Ердийн хөсөг
  3. Унадаг дугуй
  4. Мопед
  5. Трактор, машин механизм болон дээд хурд нь 40 километрээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
 

Уг зам нь 32.2 километр урттай, замын зорчих хэсгийн өргөн нь 32.5 метр, хоёр урсгал 6 эгнээтэй. Зорчих хэсэг тус бүр нь зааглагдсан.

Автобусны зогсоол байхгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, зургаан гүүр, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.

Засгийн газрын 2019 оны 282 дугаар тогтоолын хавсралт:

УЛААНБААТАР-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Тээврийн хэрэгслийн төрөл

Ангилал

Төлбөрийн хэмжээ

(төгрөг)

Суудлын тээврийн хэрэгсэл

“В” ангиллын суудлын автомашин (жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин)

2,000

“D1” ангиллын дунд оврын автобус (жолоочоос гадна арван зургаагаас илүүгүй хүний суудалтай “D” ангиллын автомашин)

10,000

“D” ангиллын том оврын автобус (жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин)

20,000

Чиглэлийн тээврийн хэрэгсэл

5,000

Ачааны автомашин

Бүх жин нь 3500 кг-аас илүүгүй “В” ангиллын бага оврын ачааны автомашин

5,000

Бүх жин нь 7500 кг-аас илүүгүй “С1” ангиллын дунд оврын ачааны автомашин

10,000

“С” ангиллын том оврын ачааны автомашин (”D” ангилалд хамаарахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин)

15,000

“СЕ” ангиллын чиргүүлтэй ачааны автомашин (бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “С” ангиллын автомашин)

20,000

Бусад

Мотоцикл

2,000