Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөшигийн хөндийн хурдны замаар зорчиход 2,000 төгрөгийн хураамж авна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон замыг өнөөдөр улс хүлээж авлаа.

Уг зам дээр төлбөр авах цэг байгуулсан байгаа юм. Тиймээс зорчигчдоос хэдэн төгрөг, хэзээнээс эхэлж авах талаар Зам тээврийн хөгжлийн сайд болон холбогдох албаны хүнээс тодрууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Замаа ашиглалтад авлаа. Энэ замаар зорчиход 2,000 төгрөг авна. Зам тээврийн яамнаас бодлого гаргаж, зорчигчдын тасалбарт нь бар код хийж өгнө гэж тооцож байгаа. Одоогоор судалж байна" гэсэн юм.

Харин ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ "Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон замаар зорчиход орон нутаг, Улаанбаатарын дугаартай автомашин гэж харгалзахгүй 2,000 төгрөгийн хураамж авна.

Гэхдээ нисэх буудал ашиглалтад орохоор зам бүрэн ашиглагдаж эхэлнэ.

Энэ үеэс мөнгө хурааж эхэлнэ гэсэн үг. Нисэх буудал нь 10 сарын дотор ашиглалтад орно" хэмээн тайлбарлалаа.