Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
2019.07.05 Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа.

Шинэ нисэх буудал нь Улаанбаатараас 50 километрийн зайтай, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэх газар баригдаж байгаа билээ.

Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон хурдны замыг өнөөдөр нээлээ. Уг зам нь 32.2 километр урттай, замын зорчих хэсгийн өргөн нь 32.5 метр, хоёр урсгал 6 эгнээтэй. Зорчих хэсэг тус бүр нь зааглагдсан байна.

Тууш зам дээр 100км/цагийн хурдтай явна

Гэрэл зургийг mpa.mn

Нээлтийн үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Монгол Улс анхны хурдны замаа хүлээж авч байна. Энэ зам тууш зам. Эрхзүйн хэллэгт 1996 онд "тууш зам" гэж орсон байдаг. Иргэдэд хэлэхэд хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. 100км/цагийн хурдтай явна.

Автобусны зогсоол байхгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, зургаан гүүр, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.

Цаашдаа Монгол Улсад ийм зам олноор баригдана гэж найдаж байна" гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn
Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын "Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп" ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ.Туслан гүйцэтгэгчээр "Бадрах Ойл" ХХК, "Эрдэнэ зам" ХХК, "Ард капитал" ХХК ажилласан байна.

Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгчээ.

Нээлтээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг