Үндэсний статистикийн хороо нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг өнгөрсөн сард танилцуулах үеэр ХДХВ/ДОХ-ын тохиолдол долдугаар сард гурав илэрсэн талаар мэдээлж байв.
Тэгвэл өнөөдөр танилцуулсан мэдээллээр Улаанбаатар хотод дахин гурван тохиолдол нэмж бүртгэгдсэнийг хэллээ. Ийнхнүү 2019 оны наймдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдолд улсын хэмжээнд 280 болов.
Түүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний найман сард 29,200 болж, өмнөх оны мөн үеэс 930(3.3%)- аар нэмэгджээ. Үүнд
Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1305 (52.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 284 (7.0%)-өөр, трихомониазаар өвчлөгчид 158 (5.3%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 126 (3.1%)-гаар буурчээ.
Эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|