• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинийг угтлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түүнийг Төв талбайд угтан авч байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.

 

Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, С.Гансүх, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын төлөөлөгчид оролцож байна.

Айлчлалын хүрээнд 11 баримт бичигт гарын үсэг зурна.

Угтах ёслолын дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна. Төрийн тэргүүн нар дурсгалын гэрэл зураг авахуулна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
99
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа