2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
11:00
S32
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна

ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг
00:00 00:00
“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна
Sara, ikon.mn - text to speech

БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 

Ойн хүрээнд урлагийн тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино солилцоо, монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын уралдаан тэмцээн зэрэг олон салбарыг хамарсан цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.

Учир нь хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг энэ сарын 2-6-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа юм. 

Үзэсгэлэнд “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр дэлгэгджээ. 

 

Соёлын цуврал арга хэмжээний нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жань гуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгчид, үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн иргэд оролцов.

 

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x