Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий талаар таны мэдэх ёстой зүйлс

З.Санжаа, iKon.mn
2019 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

1. Сагсан бөмбөгийн ДАШТ манай тивд

Манай тивд болж буй 3 дахь удаагийн ДАШТ. Өмнө нь 1978 оны ДАШТ-ийг Филиппин улс, 2006 оныхыг Япон улс зохион байгуулсан.

2. ДАШТ-ий формат өөрчлөгдсөн

Багууд 8 хэсэгт (a,b,c,d,e,f,g,h) хуваагдаж хэсэгтээ тойргоор тоглоно. Хэсгээс 1,2 –оор гарсан 16 баг дахин дөрвөн хэсэгт (i,j,k,l) хуваагдаж хэсгээс 1,2-оор гарсан багууд хасагдах журмаар финалын шат хүртэл өрсөлдөнө.

3. Сербийн баг хамгийн өндөр нуруутай нь

 

Энэ удаагийн ДАШТ-д оролцож буй 32 багийн 384 тамирчнаас хамгийн өндөр нуруутай нь Сербийн тамирчин Бобан Марянович. Түүний биеийн өндөр 222 см.

Харин багийн бүх гишүүдийн дунджаар хамгийн өндөр нуруутай нь мөн л Сербийн баг нэрлэгдэж байна. Сербийн багийн дундаж өндөр нь 206 см бол 12 тамирчны 8 нь 200 см ба түүнээс дээш өндөртэй.

Мөн Сербийн хамгийн намхан тамирчин нь л гэхэд 195 см өндөртэй байна.

Африк тивийн төлөөлөл Сенегалын багийн мэдүүлэгт багтсан 12 тамирчны 10 нь 200 см ба түүнээс дээш өндөртэй буюу энэ ДАШТ-д ирсэн 32 багаас хамгийн олон нуруулаг тоглогчтой нь.

 

4. Азийн баг хамгийн намхан нь

ДАШТ-д оролцож буй бүх тамирчдын нурууны өндрийн доод хэмжүүрийг Филиппиний тамирчин Марк Баррока тогтоож байна. 33 настай тамирчны биеийн өндөр 176 см бөгөөд тэрээр улсынхаа лигт тоглодог аж.

Харин хамгийн намхан бүрэлдэхүүнтэй багаар мөн л Филиппины шигшээ (дундаж өндөр 193 см) нэрлэгдэж байна.

 

5. Хамгийн залуу тамирчин - багийнхаа өндөр нь

Энэ ДАШТ-д оролцож буй хамгийн залуу тамирчин бол Польшийн шигшээ багийн тамирчин 18 настай Александер Роман Балцеровски. Тэрээр багийнхаа хамгийн нуруулаг тамирчин бөгөөд биеийн өндөр нь 215 см.

Харин БНХАУ, Герман, Канад, АНУ-ын шигшээ багууд бусад улстай харьцуулахад илүү залуу бүрэлдэхүүнтэй байна. Жишээ нь АНУ-ын бүрэлдэхүүний хамгийн ахмад тамирчин нь л гэхэд 31 настай.

 

6. Луйс Скола 5 дахь ДАШТ-дээ оролцож байна

Хамгийн “өндөр настай” тамирчнаар Ангол улсын шигшээ багийн тамирчин 40 настай Эдуардо Мингас нэрлэгдэж байна. Анголын баг түүнээс гадна 37, 38 настай хоёр ч тамирчныг шигшээдээ дууджээ.

Мөн энэ жил 39 настай Аргентиний Луйс Скола, Тунисийн Радуане Слимане, Бразилийн Алекс Гарсиа нар хамгийн ахмад тамирчнаар нэрлэгдэж байна. Аргентийн багийн нэрийн хуудас болсон тамирчин Луйс Скола 5 дахь ДАШТ-дээ оролцохоор хүрэлцэн иржээ.

Харин хамгийн "ахмад" бүрэлдэхүүнтэй баг нь Тунисын шигшээ. Багийн мэдүүлэгт багтсан 12 тамирчны 10 нь 30 ба түүнээс дээш настай байна.

 

7. NBA -д тоглодог 54 тамирчин ирсэн

NBA –д тоглодог 54 тамирчин улсаа төлөөлж ирсэн байна. Тэр дундаа Бостон Селтикс багаас 6 тоглогч иржээ. Үүний дөрөв нь АНУ-аас бол Франц, Германы тус бүр 1,1 тоглогч байна.

NBA –д өмнө нь тоглож байсан 18 тамирчин байгаа бол NBA –д тоглодог нэг ч тамирчингүй 15 улс байна. Үүнд: Польш, Чех, ОХУ, БНХАУ, БНСУ, Иран, Филиппин, Шинэ Зеланд, Кот дИуар, Ангол, Иордан, Сенегал, Аргентин, Венесуэль, Пуэрто Рико, Доминикан.

 

8. Ах дүүс ДАШТ-д

Канадын ах дүүс Томас ба Фил Скрабб, Грекийн ах дүүс Яннис ба Танасис Антетокоунмпо, Монтенегро ах дүүс Суад ба Сийд Сехович, Хернангомес Испанийн ах дүүс, Вебстер Шинэ Зеландын ах дүүс энэ ДАШТ-д оролцохоор хүрэлцэн иржээ.

 

9. ДАШТ-д оролцож буй хамгийн “жижиг” улс: Монтенегро

Балканы хойгийн Монтенегро улс энэ ДАШТ-д оролцож буй хамгийн "жижиг" улсаар нэрлэгдэж байна. Тус улсын хүн ам ~620 мянга.

 

10. Сербийн багийн бүх тамирчин гадаадад

Сербийн багийн 4 тамирчин NBA-д тоглодог бол, Германы лигт 3, Туркд 2, ОХУ, БНХАУ, Грекийн багуудад тус бүр нэг тоглогч хүчин зүтгэж байна.

 

11. NBA -ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч ДАШТ-д

NBA-ийн өнгөрөгч улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн Грек эр Яннис Антетокоунмпо улсынхаа төлөө зүтгэхээр иржээ.

 

12. ДАШТ-ий сүлд дүүг АНУ, Хятадын дуучид дуулсан

13. Долоон баг олимпийн эрх халаасална

Хятадад ирсэн 32 багаас Европын 2, Америкийн 2, Африк, Ази Номхон далайн тус бүр 1 улс ирэх 2020 оны олимпийн эрхээ баталгаажуулна.

 

14. ДАШТ-д 3000 гаруй сайн дурынхан ажиллаж байна

15. АНУ гурван ДАШТ-д дараалан түрүүлэх үү?

Сүүлийн 2 ДАШТ-д түрүүлээд буй АНУ-ын шигшээ 3 дахиа түрүүлж түүхэн амжилтын эзэн болж чадах уу...?