Испани 18 дахь удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүллээ

З.Санжаа, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Испани 18 дахь удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүллээ
Зураг

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 18 дахь удаагийн ДАШТ 2019.08.31-09.15-ны хооронд БНХАУ Бээжин, Шанхай, Донгуан, Гуанжу, Нанжин, Вухан, Фошан, Шенжен хотуудад зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн ДАШТ-д Африкийн 5, Ази, номхон далайн 8, Европын 12, Америкийн 7, нийт 32 улсын баг оролцсон ба багууд 8 хэсэгт (a,b,c,d,e,f,g,h) хуваагдаж хэсэгтээ тойргоор тоглож хэсгээс 1,2 –оор гарсан 16 баг дахин дөрвөн хэсэгт (i,j,k,l) хуваагдаж хэсгээс дахин 1,2-оор гарч, дараагийн шатан багууд хасагдах журмаар финалын шат хүртэл өрсөлдлөө.

1 Испани (алт) 17 Нигери
2 Аргентин (мөнгө) 18 Герман
3 Франц (хүрэл) 19 Шинэ Зеланд
4 Австрали 20 Тунис
5 Серби 21 Канад
6 Чех 22 Турк
7 АНУ 23 Иран
8 Польш 24 БНХАУ
9 Литва 25 Монтенегро
10 Итали 26 БНСУ
11 Грек 27 Ангол
12 ОХУ 28 Иордан
13 Бразил 29 Кот д'Ивуар
14 Венесуэль 30 Сенегал
15 Пуэрто Рико 31 Япон
16 Доминикан 32 Филиппин