Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд нэрээ гаргалаа

Э.Аззаяа, iKON.MN
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

FIBA/Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны XXI конгресс БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ хуралд Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны гишүүн 154 орны зочид төлөөлөгчид оролцож байна.

XXI конгрессын үеэр өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж FIBA AWARDS Ceremony арга хэмжээг зохион байгуулж есөн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.

Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж Олимпын төрөл болтлоо дэвшиж залуучуудын анхаарлыг татаж байгаа “3x3” төрлөөр 2019 оны долоодугаар сарын 1-ний байдлаар Дэлхийн шилдэг 3 улсын нэгээр Монгол улс шалгарлаа.

Монгол улс Топ-3 улсын жагсаалтанд гуравдугаар байранд Орос, Хятад улсын араас бичигдсэн байна.

Харин 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр 2017-2019 оны хугацаанд гаргасан амжилтаараа тэргүүлж, өндөр чансааг цуглуулж чадсанаараа шилдэг өсөж дэвжсэн улсаар Монгол шалгарсан юм.

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Дээд хэмжээний уулзалтаас Монгол улс анх удаа шагнал хүртсэн нь энэ билээ. Тэр тусмаа хоёр үзүүлэлтээр “Топ-3”-т шалгарч, түүний нэгд нь тэргүүлсэн нь Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжлийн хувьд түүхэн үйл явдал болж байна.