Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд эрүүл өсөхийн үндэс юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Балчир бага наснаасаа эхлээд л хүн бүрийн өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг үйлдэл бол нүүр гараа угаах юм. Яагаад?

Жил бүр бохир гарын улмаас 3.5 сая хүүхэд суулгалт өвчнөөр эндэж байна гэсэн түгшүүрт тоо баримт бий. Учир нь нян бактери хамгийн их наалддаг, аливаа зүйлтэй байнга хүрэлцдэг эрхтэн бол гар.  Тиймээс хүүхдийг бага наснаас нь эхлээд л гарыг нь тогтмол угааж сургавал  эрүүл өсөж бойжиход нь чухал нөлөөтэй юм.

 

1. ЗӨВ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЖ ЧАДВАЛ ХҮҮХЭД ТАНЬ ЭРҮҮЛ ӨСӨХ БОЛОМЖТОЙ

Хүүхэд шал, тоглоом, зурагтын удирдлага, ширээний тавцан, хаалганы бариул, хүүхдийн суултуур, аяга таваг, гадаа тоглоом, хувцас хэрэглэлдээ хүрч тэгээд амандаа хүрнэ, хоолоо иднэ. Хэдий эдгээр зүйлсийг маш сайн цэвэрлэж, ариутгаж байлаа ч гарын ариун цэврийг сахиагүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Хүний биед өвчин үүсгэж байгаа нян, бичил биетний 90 орчим хувь нь бохир гараар дамждаг. Гарт байгаа нянгийн  95 хувь нь хумсны завсарт орогнодог.

Тиймээс  хоол идэхийн өмнө, бие засах өрөөнд орсны дараа, тоглоомоор тоголсны дараа, гаднаас орж ирсэн болон бохирдсон тохиолдол бүрт гарыг нь угаалгаж сургаарай. Энэхүү эрүүл дадлыг багаас нь хэвшүүлж занших хэрэгтэй юм. Учир нь бага насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог вирус гепатит А, Е, цусан суулга, вирусын гаралтай суулгалтад халдварууд, хоолны хордлого, цагаан хорхойтох зэрэг нь мөн л  бохир гараар дамждаг. Түүнчлэн хүний томуугийн болон вирусын шинэ халдваруудаас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  олон нийтэд анхааруулсаар байна. 

 

Гарт наалдсан өвчний үүсгэгч элдэв нян нь маш жижиг тул бидэнд харагдахгүй бөгөөд гараа угааж цэвэрлээгүй үед гарт өсөж үржиж байдаг. Бохир гараараа хүрэлцсэн болгоноо бохирдуулж халдварлуулдаг гэсэн үг. Тэгэхээр гараа тогтмол угааж байх хэрэгтэй. Мөн томчууд бидний хүүхдэдээ хэвшүүлэх хамгийн чухал дадал бол гар зөв угаах үйлдэл юм. Харин гар угаахад хүн бүрийн мэдэж байх ёстой, заавал баримтлах нэг зарчим бий. Тэр юу вэ?

2. ГАРАА УГААХ БҮРТЭЭ САВАНДАЖ БАЙХ

 

Учир нь усаар угаахад гарт наалдсан элдэв өвчин үүсгэгч нян бактери устдаггүй байна. Тиймээс элдэв өвчин үүсгэгч нян бактерийг бүрэн устгах шалгарсан арга бол гараа угаах бүртээ сайтар хөөсрүүлэн савандаж байх нь чухал. Ингэж гараа тогтмол савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдлийг 31 хувиар, дархлалын систем суларснаас суулгалт халдвараар өвчлөх эрсдлийг 58 хувиар, ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг 21 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж үздэг. Тэгэхээр гараа заавал савандаж угааснаар таны хүүхдийн эрүүл байх боломж бүрдэнэ гэсэн үг.  

Тэгвэл ямар савангаар угаах ёстой вэ? Гар угаахад савангийн сонголт тийм ч чухал биш гэж бодож байвал та эндүүрч байна. Учир нь хүүхдийн арьсны бүтэц томчуудынхаас өөр учраас хүүхдэд тусгайлан зориулсан саван хэрэглүүлэх нь илүү ач холбогдолтой гэдгийг хүүхдийн эмч нар онцолдог. Тиймдээ ч дэлхий дахинд хүүхдийн саван гэж тусгайлан үйлдвэрлэдэг шүү дээ.

3. ТЭГВЭЛ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ШИНГЭН САВАН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

 

Нэн тэргүүний шаардлага бол бактерийг устгах түвшин өндөр байх. Үүний дараагаар савангийн орц найрлага нь хүүхдийн биед харшил төрүүлэхээргүй зөөлөн бүтэцтэй байх явдал юм. Мөн хүүхдийн арьс томчууд биднийхээс тав дахин нимгэн, эмзэг мэдрэмтгий байдаг тул арьсыг цочроож хуурайшуулах ёсгүй. Учир нь арьс чийгээр дутагдаж хуурайшсанаар хүүхэд элдэв төрлийн экзем, харшилтай болох эрсдэлтэй. Эдгээр шаардлага нь хүүхдийн гарын шингэн саванд тавигдах олон улсын стандарт гэж хэлж болно. Харин манай улсад энэхүү шаардлагыг хангасан хүүхдийн гарын шингэн саван үйлдвэрлэдэг цор ганц үйлдвэрлэгч бол Монос Косметик компани юм. 

Цэцэрлэг сургууль эхлэхийн өмнө хүүхдийнхээ арьсны онцлогт тохирох, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхөөргүй бүтэцтэй гарын саванг эцэг эхчүүд хайж эхэлдэг. Энэхүү эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан, шинжилгээ судалгааны үндсэн дээр  Монос Косметик компани 2015 онд  Санитас хүүхдийн гарын шингэн саванг үйлдвэрлэсэн.  Энэхүү саван нь худалдаанд гарсан цагаасаа эхлэн эцэг эхчүүдийн дунд эрэлт ихтэй байгаа брэнд юм. Учир нь монголчуудын зохион бүтээсэн энэхүү саван нь  бусад  энэ төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү зөөлөн бүтэцтэй, химийн гаралтай антибиотик агуулаагүй байдаг байна. Найрлагандаа хүүхдийн арьсанд нэн хэрэгтэй алое ханд болон витамин Е агуулсан учраас хүүхдийн эмзэг мэдрэмтгий арьсыг чийгээр үргэлж ханган, зөөлөн болгох үйлчилгээг үзүүлдэг.

Мөн Санитас хүүхдийн гарын шингэн саван нь гарт наалдсан өвчин үүсгэгч элдэв төрлийн нян бактерийг нимбэгний хүчилийн тусламжтай ашигтай бактерийг устгалгүйгээр ашиггүй бактерийг 99 хувь устгадаг. Тиймээс Санитас гарын шингэн саван нь монгол хүүхдийн арьсны онцлогт тохирсон, үндэсний брэнд юм. Иймд хүүхдэд тусгайлан зориулсан савангаар гарыг нь угааж хэвшүүлцгээе.

 

Гараа зөв угаах дадлыг хэвшүүлэхийн тулд хүүхдийг 2-3 наснаас нь эхлэн эцэг эхчүүд болон цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нар гараа хэрхэн зөв угаах аргыг зааж өгч тогтмол угаалгавал 4-5 насанд гараа угаах дадлыг бүрэн эзэмшдэг байна. Хүүхдүүд  ихэнх цагаа цэцэрлэг сургууль дээрээ өнгөрүүлдэг. Энэ л үедээ гараа тогтмол угааж аюулт өвчнүүдээс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь гараа заавал савандаж угаах хэрэгтэй гэдгийг томчууд бид хүүхдүүддээ зааж сургах нь чухал юм. 

Тиймээс элдэв төрлийн харшил үүсгэгчгүй, эх орондоо үйлдвэрлэсэн, монгол хүүхдийн арьсны онцлогийг судлан туршиж зах зээлд нийлүүлсэн Санитас хүүхдийн гарын шингэн саван таны хүүхдийн өдөр тутмын ариун цэвэр, эрүүл ахуйг хариуцах болно. Бидний эрүүл байх үндэс, бяцхан үрсийн маань эрүүл өсөж бойжих эсэх нь эцэг эхчүүд бидний  зөв сонголтоос хамаарна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.