ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

I эмнэлэг бүх төрлийн үзлэг шинжилгээний цагийг утсаар, зарим кабинет онлайнаар захиалга авч байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
 

Улсын эмнэлэгийн уртаас урт дараалал иргэдийн уур бухимдлыг төрүүлсээр удаж байна.

Бид энэхүү нөхцөл байдлыг сурвалжлахаар өнгөрсөн Баасан гарагт хамгийн их ачаалалтай байдаг гэгдэх Улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорьсон юм.

Биднийг очиход хүлээлгийн танхимд сууж байсан хүмүүс өнөөдрийн хувьд хүлээлт бага, цөөн хүн байгааг хэлж байв.

Тиймээс зарим иргэнээс Улсын эмнэлгийн үйлчилгээ болон дугаар дарааллын талаарх бодлыг нь сонссон юм.

Иргэн Я.Даариймаа "Өнөөдөр ачаалал бараг байхгүй байна. Би шууд ирээд л цагаа авчихлаа. Гэхдээ ер нь миний хувьд улсын эмнэлгүүдэд урт дарааллыг хүлээж цаг үрж байхаар үнэтэй ч гэсэн хувийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр юм шиг л санагддаг.  

Учир нь улсын эмнэлгүүд ачаалал ихтэй байдгаас шалтгаалж шинжилгээний хариу нь удаан гардаг эсэхийг мэдэхгүй юм.

Нэг жишээ дурдахад, Хавдар судлалын эмнэлэгт шинжилгээ өгөхөд 15,000 төгрөгийн үнэтэй, хариу нь 10 хоногийн дараа гарна гэсэн. Гэтэл хажуугийн хувийн жижиг эмнэлэг арай өндөр өртөгтэй ч өдөртөө хариу нь гарахаар байсан нь их сонирхол татаж байв.

Надад шинжилгээний хариугаа л хурдан авах нь чухал учраас хувийн эмнэлгийг л сонгохоос өөр аргагүй байдалд хүрсэн тохиолдол бий. Энэ асуудалд төр, засаг анхаарал тавих хэрэгтэй юм шиг санагдсан" гэж ярив.  

 

Хүлээлгийн танхимд сууж буй нэгэн эгч улсын эмнэлгийн үйлчилгээний талаар хэлэхдээ, "Зарим тохиолдолд улсын эмнэлэгт шинжилгээг дандаа гадуур хувийн эмнэлэгт очиж өг гэдгийг гайхаад байх юм. Үнэхээр улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмж тийм цөөхөн юм болов уу учрыг нь олохгүй юм. Хувийн эмнэлэгт үнэ өртөг нь их учраас өг гэсэн зарим шинжилгээг өгч чадахгүй байсаар олон сар болж байна.

Ямартай ч улсын эмнэлэгт өгч болох шинжилгээгээ ч болов өгье гээд л хүлээж сууна. Одоогоор миний өмнө 31 хүн байгаа учраас өнөөдөр удаан хүлээхгүй юм шиг байна. Ер нь эмнэлгүүд долоо хоногийн эхний хоёр өдөр л хүн ихтэй байдаг юм шиг санагддаг.

Тиймээс би эмнэлэгт үзүүлэхдээ үргэлж Пүрэв, Баасан гарагт тааруулж ирэхийг боддог" гэв.


Бид Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ачаалал, зохицуулалтын талаар тус эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч А.Солонгоос дараах асуултанд хариулт авлаа. 

-Танай эмнэлэгээр өдөрт хичнээн хүн үйлчлүүлж, тусламж үйлчилгээ авдаг вэ?

- Манай эмнэлэгээр ачаалал их үедээ 3,000-4,000 орчим хүн, харин ачаалал бага үед 2,000-2,500 хүн тогтмол үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг.

Өнөөдрийн хувьд Баасан гараг учраас харьцангуй бага хүнтэй байна. Мөн одоо амралт зугаалгын улирал тохиож байгаа учраас ачаалал ч гайгүй байна.

- Ямар үед ачаалал нэмэгддэг юм бэ?

- Ачаалал хичээл сургууль орох үеэр л эрс нэмэгддэг. Мөн өвлийн улиралд маш их ачаалалтай ажилладаг.  Ер нь манай эмнэлгийн хувьд хамгийн ачаалалтай үе нь 9-12 сар, 3-5 сарын хооронд байдаг.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол гуравдугаар шатлалын эмнэлэг гэдэг утгаараа хөдөө орон нутаг нийслэлийн есөн дүүргээс харьяалал хамааралгүй иргэд ирж үзүүлдэг учраас байнгын хөл хөдөлгөөн ихтэй. Манайхаар нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хөдөө орон нутгийн харьяалалтай байдаг. 

Мөн бөөрний мэс засал, дуу авиа, бүдүүн шулуун гэдэсний мэс засал зэрэг улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн кабинет байдаг ч иргэд болохоор манайд илүү их ханддаг. 

Бид улсын хэмжээнд 28 чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хамгийн их ачаалал нь элэг, цөс, мэдрэл, зүрх судасны тасагт байдаг.

-Үзлэгийн цаг олгох үйлчилгээнд хэчнээн хүн ажилладаг вэ. Мөн тасалбар тараадаг машин хэд байдаг юм бол?

-Эмчид үзүүлэх цаг тараадаг дөрвөн хэсэгт нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд тасалбар тараадаг хоёр машин бий.

Бид эмчид үзүүлэх цаг тараах дөрвөн хэсгээ нэг газар төвлөрүүлэн тасалбар тараагч машинаа олшруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нэг газар төвлөрүүллээ гээд ажилтныхаа тоог буруулна гэж ойлгож болохгүй.

Харин ч үйлчилгээ үзүүлдэг цонхоо нэмэгдүүлэх бодлого барина.

 

- Өвчтөнийг хамгийн их бухимдуулдаг асуудал бол хүлээлт байдаг. Тэгвэл танай эмнэлэг өвчтөнийг удаан хүлээлгэхгүйн үүднээс үйлчилгээндээ хэрхэн анхаарал тавьж ажилладаг вэ? 

- Манайх гурван төрлөөр үзлэгийн цаг тарааж байна.

Үүнд:

  1.  Биеэр цаг авах
  2.  Утсаар цаг авах
  3. Онлайнаар цаг авах

Бид онлайнаар цаг захиалах үйл ажиллагааг нэвтрүүлээд ердөө гурван сар болж байгаа учраас жигдрээгүй байна. Тиймээс мэдээллийг олон нийтэд цацаагүй. Бид одоохондоо онлайн үзлэгийн цаг захиалгыг хэдхэн кабинет дээр л туршилтаар явуулж байна. 

Харин утсаар цаг авдаг үйлчилгээ жигдрээд удаж байна. Иргэд ч утсаар цаг авах их дуртай байдаг. Ялангуяа манайд хөдөө орон нутгаас ирж үзүүлэх гэж хүмүүс утсаар цаг авах нь элбэг.

Гэхдээ ажлын найман цаг зогсолтгүй ганцхан утас ажилладаг болохоор зарим тохиолдолд утсаа авахгүй байна гэх гомдол ирдэг. Тиймээс бид утсын тоог нэмэгдүүлж, утсаар цаг авах үйлчилгээг улам өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Цахимаар өдөрт 1,500-1,600 орчим хүний цаг тараагдаж байна. Үүнд нэмж хэлэхэд, цахимаар болон утсаар цаг авсан иргэд цагтаа ирж амжихгүй эсвэл цагаа хүлээлгүй өөр эмнэлэгт үзүүлчихээд авсан цагаа цуцлуулдаггүй.

Үүнээс нь болж хоосон дараалал, хүлээлт бий болдог учраас зохицуулахын тулд тусдаа зохицуулагч, сувилагч нар ажилладаг. Цаг авсан хүмүүс рүү буцаад залгаад яг цагтаа ирэх эсэхийг нь ч асуудаг.

-Үзлэгийн дугаартай холбоотой гомдол хэр их ирдэг вэ?

- Гомдол бол цөөнгүй ирдэг. Ялангуяа өвдсөн, шаналсан хэн ч түргэн шуурхай үйлчлүүлэхийг л бодно. Тэр ч утгаараа аливаа гомдол, санал их ирдэг байх.

Гэхдээ манай байгууллагын хувьд иргэдээс ирсэн гомдлыг хүлээж авсан даруйдаа боломжоороо аль болох хурдан зохицуулалт хийхийг боддог. 

-Зарим шинжилгээг яагаад улсын эмнэлэгт авдаггүй юмбэ. Үнэхээр тоног төхөөрөмж нь хомс байдаг хэрэг үү?

- Улсын эмнэлэг бол эрүүл мэндийн даатгал болон улсын төсвөөс санхүүжиж байдаг учраас бид улсаас баталж өгсөн төсвийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай эмнэлэгт л гэхэд өдөрт 3,000 орчим хүн үйлчлүүлж байхад бүх хүнээс шинжилгээ авах боломжгүй. Өөрөөр хэлбэл шинжилгээ авах хүмүүсийн тоо хязгаарлагдмал байдгаас гадна төсөвтөө тааруулж л шинжилгээгээ авдаг гэсэн үг. 

Тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй сүүлийн үеийн бөгөөд стандартын шаардлага хангасан аппаратуудтай ч шинжилгээ хийхийн тулд урвалж уусмал хэрэглэдэг юм.

Тэр уусмалын төсөв нь цаанаасаа хязгаардлагдмал байдаг гэж ойлгож болно. Тиймээс бид аль түрүүлж ирсэн хүнд шинжилгээ хийж, ковот нь дууссан үед шинжилгээг авахгүй байхаас өөр аргагүй болдог.

Нэг үгээр хэлбэл, хүмүүсийн хязгааргүй хэрэгцээ шаардлагыг, хязгаартай төсвөөр хүргэж байгааг иргэд ойлгохгүй бухимдаад байдаг. 


Хэрэв та Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзлэгийн цаг авах бол 77110111 залгаж авах боломжтой. Мөн онлайнаар эндээс цаг авч болох юм. /Онлайн үзлэгийн цаг захиалгыг цөөн кабинет дээр туршилтаар явуулж байгааг анхаарна уу./

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Batbayr Svnjidmaa [202.126.89.18] 2024/3/11
stusan
0 | 0 Хариулах
Batbayr Svnjidmaa [202.126.89.18] 2024/3/11
dotor
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.75] 2023/7/17
Хувийн эмнэлгээс жоохон ч гэсэн суралц эмч нарынхаа харилцааг ядаж дээшлүүл
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.75] 2023/7/17
Битгий хуц цаг авдаг утсаа ажилдаг болгочооч
0 | 0 Хариулах
Бямбаринчин [66.181.161.45] 2023/5/9
Мэдэрлэл
0 | 0 Хариулах
зочин [112.72.2.98] 2022/8/4
Эмнэлэгийн ажилчид дэндүү хүнд сурталтай 80183000 эмнэлэгийн лавлах утас гэж байхад залгахаар бараг зайл гэж байна. Төлбөртэй 19002111 гэсэн утас нь зүгээр л 500 төгрөг нэг дуудаад л тасрана хэзээ ч болохгүй
0 | 0 Хариулах
Inga [192.82.87.237] 2022/8/1
Цаг авах гэж ямар том асуудалтай, хүнд сурталтай газар вэ? 2 цаг тасралтгүй залгаад утсаа авахгүй 😡
0 | 0 Хариулах
Зочн [66.181.161.118] 2022/3/22
1 эмнэлэгт утасаар цаг авах гэж ёстой бүтэхгүй утасаа авахгүй 1 минут нь 500 гээл авдаггүй хэтэхий бна бусад эмнэлэг утасдаад авч болох юм
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2021/7/14
nvdnii tasagt tsag awah geedl.80nastai hvnd.theer nileen uwdsun bgani.shinjilgee vnegvi bzdee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2021/5/28
bi 5sar14nd nvdnii haglgaand orhoor bvh bicnig barimta ogsn odoo hvrtel shiidgvi l bna ar owriin haalgar hewteh bicnig awcn ogcn bga mer ser hargj bna ervl mendiin yam ajillaa yaj hiij b mongtoi hvn hurdan hewtdg bolson b ene asuudlg shiidej ogno vv
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.103] 2021/5/24
bi shinjlgee oghdl huwiin emnelgeer 16000 r ogsn nvdnii haglgnd oroh gej olon hong ywj bj bvtsen tsag awd vzvvlh geheer danda urduuraa tanidg hvmvvse awcn vzdg 5sarn 14 vzvvlhd14tsagiin tsag awhd 16tsagt vzvvlsn emcn suwalgcn nar dandaa ariin haalga bolsn b tanidg hvmvvs hewth bicnge ariin haalgar awcndg ym b bi 14nd harlaa sonsloo bi bolorin haglgnd oroh hvn hewtgvi 14honj b yaralti arga hemjee awcn og
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.103] 2020/9/8
Төлбөр төлөхөөр бүх шинжилгээ эхо өдөртөө,төлбөргүй бол 7 хоногийн дараа шинжилгээ эхо үзэж өгөх юм байна бие муутай хүнд өвчтэй хүн бол хэцүүдэх юм байна,ямар учир байна.
0 | 0 Хариулах
эмнэлэг нэмэх [64.119.25.56] 2019/8/13
эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хорооны тоог нэммээр байна. хотод 500мянган хүн байхад бсан тоогоороо л бгаад байх юм
1 | 0 Хариулах
kkk [66.181.189.153] 2019/8/13
энэ мэдээнд чинь одоо үнэмшинэ гэж бодчжийнуу, өнгөрсөн 7 хоногт очиж үхтлээ хүлээгээд 7 хоногийн дараа шинжилгээ өгөх цаг авчаад сууж байна. Худал мэдээлэл оруулахаа зогсоо
3 | 0 Хариулах
Irgen [103.229.120.97] 2019/8/12
Uridchikan sergiileh talaar ilyy anhaar, ulaanbaatruin agaar irchin ih hund bna zun ne toos shoroo uvul utss unuar avto mahsinii utaa uniar signal aeai denduu baina oron suuts irchibd barilfa baihsin urgugch kran yavgan zam muutai barilga hoorondoo mahs ih oirhon er ne bol ayultai orchind bna
0 | 0 Хариулах
246 [66.181.178.34] 2019/8/12
улсын эмнэлэгт үзүүлэхэд очер дугаараас эхлээд их хүндрэлтэй, хүнл өвчтэй үед лифт ажиллахгүй дээш доош их явуулна.Арай гэж эжг юм үзүүлэхэд эмч тун хөйхрамжгүй үзэж бхдаа утсаар яриад л нөгөө их үнжтэй авахууосан шинжиогээг үл тоон ганц нэг үгээ арай ядаж амнаасаа унагадаг энд ганц зүйлийг хэлэхэд эмч эмнэлгийн ажилтануудын чин сэтгэл л хэрэгтэй болоол бна даа. Мэдлэг чадвар өндөр байж болно. хүмүүст хүн шиг л хандаач сайхан зөвөлгөөг сэтгэл харамгүй хайрлаачээ гэж гуймаар бна.
9 | 0 Хариулах
Zochin [202.9.42.167] 2019/8/12
Shinjilgeenii tsag duussan gesen mortlooo 2 dawhartaaa vnetei shinjilgee awdag hedhen vzvvlelt ogohod l 100gaad myangan togrog bolno sheesnii shinjilgee ni hvrtel 10000 iim baij bolhuu zaawal awah yostoi ym bol hongololtei awah heregtei sh dee lab ner baihgvi kass mongo tolson barimt baihgvi
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.123] 2019/8/12
Энэ сэдвээр бүгд тусдаа ярилцах хэрэгтэй байх. Ганц энэ эмнэлэг биш улсын эмнэлэг гэдэг сэдвээр. Цаг аваад нэмэргүй, эмч цагаа баримталдаггүй. Тиймээс эмчийг хянах арга олох хэрэгтэй. Цаг бол цаг. Ер нь энэ бүгд зохион байгуулалт менежментийн асуудал. Тийм чадвар байхгүй байна гэсэн. Өвчтний зүгээс очиж чадахгүй бол аль болох хурдан цагаа цуцалж буцаагаад утасдах хэрэгтэй. Тийм соёлгүй байж болохгүй. Хүн хүлээлгээд.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.107] 2019/8/12
Улсын эмнэлэгт үзүүлэхийн тулд 5 өдөр оочерлох хэрэг гарна. 1т номер авах гэж 2т номерт заасан өдөр ирж үзүүлэх гэж 3т шинжилгээний номер авах гэж 4т заасан өдөр нь шинжилгээ өгөх гэж 5т хариугаа авсаны дараа үзүүлэх гэж. Хувийн эмнэлэг бол утас юмуу интернэтээр дугаар авлаа очлоо шууд орлоо үзүүллээ өрөөнөөс гараад нь шууд шинжилгээ өглөө 5-с хойш хариу гарлаа буцаж орж эмчилгээгээ заалгаад гарлаа 1 өдөр, хувийн эмнэлэгийн эмч нар орой 6 хүртэл суудаг, улсынх бол цайны цагаар тэр чигтээ
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.103] 2020/2/19
1 сар явахад оношоо тогтоолгонодоо 5 удаа явахад 1 сар болно хооронд нь 3-4 заримдаа 7 хоног рүлээнэ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.78] 2022/10/12
Юу үнэн бэ энэ үнэн сар гаруй явна бүх шинжилгээ үнэтэй хувийн лабораториуд явуулна эмч сувилагч нарын ааш араншин зан харьцаа арай л дэндүү шүү тэтгэврийн хүмүүс компьютер томограф үнэгүй харуулах ёстой ч тодосгогч орсон гээд 120000 ийг ямарч баримт өгөхгүй авна өвчтөнийг шулж баяжигсад шүү арга хэмжээ авч хяналтын дор хүнээ гэсэн сэтгэлтэй юмнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх хэрэгтэй тэр лабораторио ард иргэдийн төлөө ажиллуулдаг болмоор байна бүх бодис урвалжуудаа хувийн лаборатори луу зөөчихдөг
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/8/12
Ulsiin emnelguud uneher hetsuu bga, arga ch gui naad zahiin erul mendiin bolovsorol yu chbhgui ard tumen. Ideh gj trsun yum shg guril mah arhia gudardag, shunu untaj ugluu bosohgui sportoor hichellehgui. Tgd agaar gj hog, hurs gj hog, huns gj hog, bolovsrol gj hog, hendee ch gomdmoro yumbedee neeree, ghdee ymr ch bsn emch nart bish
2 | 0 Хариулах
Ug usgiin aldaa gj goy bn [202.21.100.164] 2019/8/12
тараадах дөрвөн хэсгээ нэг газар төлөрүүлэн
2 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/8/12
avilgalaar zahialaga avch bgaa
2 | 1 Хариулах
Зочин [202.179.31.123] 2019/8/12
Тийм үү бас цаг авахад хүртэл үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.2] 2019/8/12
Havdar sudlaliin emnelgiig anhaaraacheee. ocher daraa hund surtal ni diildehgui yuma
4 | 0 Хариулах
зочин [66.181.167.69] 2022/12/13
Хавдар судлалд үзүүлэхэд маш хэцүү хүлээгдэл чирэгдэл ихтэй байдаг
0 | 0 Хариулах
зочин [66.181.167.69] 2022/12/13
Бүдүүн гэдэс дурандуулахад унтуулгын үнэ гээд 120000 гэсэн энэ их мөнгө хэнийх нь ямар эрх мэдэлтнийх нь халаасанд ороод байгааг шудрагаар хэлээд болиулаад өгөөчээ ядарсан ардууд даатгал төлсөөр байтал яагаад ингээд зовоогоод байдаг учраа тайлбарлаачээ
1 | 0 Хариулах