2019/12/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
16:00
S30
-9°
17:00
S31
-11°
18:00
S31
-12°
19:00
S31
-13°
20:00
S31
-13°
21:00
S31
-14°
22:00
S31
-14°
23:00
S31
-14°
00:00
S31
-15°
01:00
S31
-15°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жилл Линесс: Залуучууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бэлтгэгдэх хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN

Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) дэргэдэх Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгээс зохион байгуулж буй "SHAPE APAC 2019” уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтын хүрээнд Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг, АНУ-ын Climate Reality төсөлтэй хамтран Уур амьсгалын өөрчлөлт, Байгаль орчин, Тогтвортой хөгжлийн чиглэлээр өчигдөр сургалт зохион байгуулсан билээ. 

Нийт 18-24 насны нийт 50 орчим залуучууд хамрагдсан уг сургалтаар уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг, боломжит шийдлүүд болон уг асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой талаар мэдээлэл солилцож, хамтдаа шийдэл хайсан юм.

 

Оролцогч залуучууд багт хуваагдан дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь урлаг, зам тээвэр, сэтгэцийн эрүүл мэнд, хоол хүнс, ус, жендэр, гарааны бизнес, эдийн засаг болон улс төрд хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаар мөн санал бодлоо солилцов.

"Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлттэй бодитоор шууд тэмцэхэд хүндрэлтэй гэдгийг мэднэ. Гэхдээ энэ өөрчлөлт чимээгүй байдлаар маш олон салбарт сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн хэмжээнд хөдөө аж ахуйн хувьд үржил шимтэй газрын хэмжээ 2013 оноос хойш 1.28 сая га-гаар буурсан байна. Тиймд залуучууд энэ өөрчлөлттэй тэмцэхэд бэлтгэгдэх хэрэгтэй" гэдгийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сүлжээний захирал Жилл Линесс хэлэв. 

Climate Reality Project төслийг АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Эл Гор үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, үүнд олон нийтийг татан оролцуулах үндсэн зорилготой аж.
Бид хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэн төсөл хэлбэрээр үргэлжлүүлэх бодолтой байна
 

Глобал шейперс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн Б.Бат-Уул “Ази номхон далайн бүс нутгийн залуучуудын чуулга уулзалтыг Монголд анх удаа зохион байгууллаа. Энэ жил уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед хүн хэрхэн аз жаргалтай амьдарч болохыг тодорхойлохыг зорьсон.

Олон санаа гарч, холбоосууд үүсэн, залуус цаашид олон төсөл хэрэгжүүлэх урам зоригтойгоор хөтөлбөрүүдээ дуусгаж байна. Энэхүү гурван өдөр үргэлжилсэн чуулганы нэг хэсэг болох уур амьсгалын нөхцөл байдал бодит байдал дээр ямар байгааг хүмүүст таниулах, хүн тус бүр хувьдаа юу хийвэл зохих талаар дүү нартаа танилцуулах семинарыг ийнхүү зохион байгуулсан.

Оролцогчдын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс тулгамдаж буй асуудлыг олж харсан гэдэгт итгэлтэй байна. Уг сэдвийн хүрээнд бид хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэн төсөл хэлбэрээр үргэлжлүүлэх бодолтой байгаа” гэв.

Монгол Улс нүүрснээс хамааралтай байхаа болих хэрэгтэй
 
Баруун гар талаас Жилл Линесс

“Climate Reality”төслийн дэргэдэх "Climate Speakers Network" буюу уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сүлжээний захирал Жилл Линесс “Бидний хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчийг сургаж, бэлтгэхийг нэн тэргүүнд зорьдог. Мөн одоогийн байдлаар бид хоёр том ажлыг хэрэгжүүлж байна. Нэгт, байгууллага, хотууд ашиглаж буй тогоо 100 хувь сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авна гэсэн амлалт өгөх компанит ажил хоёрт, аливаа бохирдлыг гаргаж буй хүлэмжийн хийнээс нь хамаарч тодорхой хэмжээний татвар ногдуулах төслийг хэрэгжүүлж байгаа.

Миний бодлоор Монгол Улсын хувьд нүүрсээр эрчим хүчээ гаргаж, гэрээ дулаацуулахад ашигладаг. Ингэж нүүрс их шатаах нь хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг тул нүүрснээс хамааралтай байхаа болих хэрэгтэй. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулахад тус улсын оруулах хамгийн том хувь нэмэр юм. Мөн цөлжилттэй тэмцэх нь бас зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг гэж боддог" хэмээн ярилаа. 

Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн форумын дэргэдэх залуусын байгууллага бөгөөд 402 хотод 8,000 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x