Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жил “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг.
Өнөөдөр нийт нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад хоёр хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байгаа аж.
Ингэж буурах болсон нь олон шалтгаантай.
Тухайлбал, гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүдийг төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд оруулж байна.
Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог бөгөөд эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, бүр эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог аж.
Эхийн сүү нь дэлхий дахинд бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг.
Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөвхөн ээж хүний ажил биш. Тэдэнд аав нар, гэр бүл, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй.
Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран аавуудад болон ажил олгогч нарт хандан хөхүүл эхчүүдийг дэмжих, хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг бий болгохыг уриалж байгаа аж.
Ажлын байранд эхчүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлснээр бүх талууд үр өгөөжийг хүртэнэ.
Тухайлбал:
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|