Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын зургаан настай YouTube од $8 саяын үнэтэй байр худалдаж авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

YouTube сүлжээнд алдартай зургаан настай охиныхоо ачаар Өмнөд Солонгосын нэгэн гэр бүл Сөүл хотын Ганнам дүүрэгт $8 саяын үнэтэй тансаг орон сууц худалдан авжээ.

Boram нэрээр алдаршсан энэ охин Boram Tube Vlog, Boram Tube ToysReview гэсэн тус бүр 17 сая, 13 сая дагагчтай видео сувгуудыг эзэмшдэг.

Охины эцэг эх нь Boram Family нэртэй компани байгуулж, охиныхоо бизнесийг удирддаг байна.

Саяхан тэдний гэр бүл Сөүл хотын баячуудын дүүрэг болох Ганнамд 9.5 тэрбум воноор таван давхар тансаг сууц худалдан авсан гэнэ.

Boram-ын хамгийн алдартай видеог 300 гаруй сая хүн үзсэн байдаг. YouTube-ын сурталчилгаанаас орлого олдогоос гадна тоглоом, хүүхдийн бараа бүтээгдэхүүний компаниудаас үлэмж хэмжээний орлого олдог байна.

Өнгөрсөн онд Райан Кажи хэмээх долоон настай хүүгийн RyanToysReview суваг $22 саяын орлогоор YouTube сүлжээнд тэргүүлж байв.

Хүүхдүүд гол дүрд нь тоглодог сувгууд YouTube сүлжээнд маш олон байдаг. Үүний улмаас YouTube компани сүүлийн үед хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээнүүдийг авч байгаа. Тухайлбал хүүхдийн сувгуудыг YouTube Kids дэд сүлжээнд шилжүүлж, хоёрдугаар сараас эхлэн хүүхдийн видео дүрснүүдэд сэтгэгдэл бичихийг хориглосон юм.

 

Эх сурвалж: CNN