ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явц ямар байгаатай газар дээр нь очиж танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600,000 тн түлш шаардлагатай. Одоогоор 130,000 мянган тонн  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна.

 

Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын  цэг байх юм. Өөрөөр хэлбэл  400 өрхийн дунд борлуулалтын 1 цэг байхаар тооцож боруулалтын цэгүүд эхнээсээ иргэдэд үйлчилж байна.

Сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд картаар худалдан борлуулах бөгөөд айл бүрийн сууц, зуух, хэрэглээнээс шалтгаалж худалдан авах хэмжээ харилцан адилгүй байна. Тиймээс өрх болгон 1 карттай байна. Тухайн картаар худалдан авалт хийхдээ пос машинд уншуулахаас гадна, тухайн картыг унших андройт утасны апп байна. Энэ тохиолдолд худалдан авалт хийхэд ямар нэгэн хүндрэлт гарахгүй хэмээн тооцоолж буй юм.

400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллана
 

Сайжруулсан шахмал түлш боруулалх үнийн тухайд  25 кг-ын савлагаатай 1 шуудай түлш 3,750 төгрөг байх бол  1 тонн нь 150,000 төгрөгөөр худалдаалагдана.

Улаанбаатар хотын зүүн баруун захад  нөөцийн хоёр агуулах байрлуулах бөгөөд  нэг нь үйлдвэрийн хашаа, нөгөө нь Улаанбаатар төмөр замын Амгалан өртөөнд байх юм.

Өнөөдрийн байдлаар  ачаа тээврийн 18 вагоноор 90 тн  сайжруулсан түлшийг Амгалан өртөө рүү ачиж агуулахад байршуулаад байна.  Бусад гэрээт цэгүүд рүү автомашинаар шөнийн цагаар тээвэрлэнэ гэдгийг Тавантолгой Түлш ХХК-ийн зүгээс мэдээллэж байна.

Нийслэлд өнгөрсөн 5 дугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор МХЕГ, Цагдаагийн байгууллага  нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрэхээс сэргийлж  хяналт тавьж ажиллаж байна.

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат  сайжруулсан түлшний үйлдвэрлэл ажлын явцтай танилах үеэрээ боруулалтын цэг, агуулах  байгуулах ажлыг яаравчилж, түлшний хадгалалт, нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэл хотод түүхий нүүрс нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хяналтыг сайжруулах, иргэдэд гэр байшингаа дулаалах талаар мэдлэг мэдээллийг тогтмол өгч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

 

Эх сурвалж: БОАЖЯ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
DF [183.177.97.14] 2019/7/26
Түлш хийж байгаа гарууд өвөл гэрт хоноод өглөө гал түлж үзсэн болов уу
0 | 0 Хариулах
Сараа [42.200.13.3] 2019/7/26
Үзсэн байна лээ
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.123] 2019/7/25
ЭНЭ ЗУСНУУД ЭНЭ ӨВӨЛ ХӨЛДӨӨЖ [хориотой үг] НЬ Л ДЭЭ!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/7/25
iim muu production rate-tei yavj bgaa um bhdaa, gartsaa saijruulaachee 130k T uy ch bolohguishdee!!
0 | 0 Хариулах
Mo [202.126.88.44] 2019/7/25
Ene tulsh odoo shuudai n 8000 gej bna. Owol buur ch oldohgui baih. Deerees n zarj baigaa humuus nalaihiin nuurs 6000 r avahuu l gej bna. Mongoliin huuli 3 honog gej ene dee.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.4] 2019/7/24
энэ өвөл ч олон хүн даарснаасаа болоод бөөр давсагны өвчинтэй болох нь дээ. Одоо яаая гэхэв.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.88] 2019/7/24
nam daralttai hanan piishing haalahgui um bna lee ! tegeed dutuu shatalt ih zuuhan dotor buurunhii buurunhii hatuu chuluu shig uns geh uu uy geh uu hog uns shal demii !!! um buu med !tsahilgaan kazaar haldag halagch ten zugeer !!!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/7/24
хөлдөөж алнаа энэ нь өвөл хавар яахыг нь харъя
2 | 1 Хариулах
Зочин [43.0.29.101] 2019/7/24
юм шатааж байгаа цагт утаа буурна гэж байх уу
5 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/7/24
ynztai hymdhan bnshde
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/7/24
ЗА ЭНЭ ЖИЛ ХАРЬЯ ДАА ТЭЭ МАНАЙХААН, ГЭХДЭЭ ДУГУЙ ШАТААДАГ ОРЛОГО МУУТАЙ АЙЛ ӨРХҮҮД БАЙГАА ШҮҮ.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.183.178] 2019/7/24
Юун карт вэ, энэ олон картуудаа нэгтгээчээ. Автобусны карт, худгаас ус авах карт, шахмал түлш авах карт, банкны карт, хөнгөлөлтийн карт гээд энэ олон зүйлийг нэг л картаар шийдчихэд яадаг байна.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.120.149] 2019/7/25
bas passport bna irgenii unemleheer amerik yavmaar bna
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/7/25
Haha
0 | 0 Хариулах
Үнэ боломжийн байна [202.131.227.82] 2019/7/24
Үнэ боломжийн байна. 25 кг-ын савлагаатай 1 шуудай түлш 3,750 төгрөг байх бол 1 тонн нь 150,000 төгрөгөөр худалдаалагдана.
2 | 0 Хариулах