Тэмбүү нь хүний бүх эрхтэн, яс, үс, арьс салст, дотор эрхтэн, тэр ч байтугай мэдрэлийн эсийг хүртэл гэмтээдэг нийгмийн хор хөнөөлтэй өвчин юм.
Манай улс 1990 оноос өмнө тэмбүү өвчинтэй идэвхтэй тэмцэж ирсэн ч зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олон шалтгааны улмаас өвчлөл дахин нэмэгджээ. Мөн төрөлхийн тэмбүү өвчин жилээс жилд нэмэгдэж, 25-50 тохиолдол тогтмол бүртгэгдсээр байна. Өнгөрсөн онд л гэхэд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдэж, 13 ураг амьгүй төрсөн тохиолдол гарчээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|