ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарзаяа: Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддаггүй учир аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй

Г.Номин, Зууны мэдээ
2019 оны 7 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Амарзаяатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-БЗХӨ-ний дотроос манай улсад зонхилон тохиолддог нь тэмбүү. Гэхдээ хүмүүс энэ өвчний хор уршгийн талаар сайн мэддэггүй. Иймд тэмбүү өвчний өнөөгийн нөхцөл ямар түвшинд байгаа талаар ярилцъя?

-Тэмбүү нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Цайвар трепонем гэдэг нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамждаг 30-40 төрлийн өвчин байдгаас заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь зонхилон тохиолддог. Ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамждаг. 

Тэмбүү өвчний хандлагаас харвал 10 мянган хүн амд 1983-1992  онд  дунджаар 5.1, 1993-2002  онд 4.8, 2003-2012 онд 13.3, 2013-2018  онд 22.2 тохиолдол бүртгэгдэж байгаа нь 2003 оноос энэ өвчлөл эрс нэмэгдсэнийг харуулж байна.

Тэр дундаа сүүлийн таван жилд бүртгэгдсэн өвчлөлийн дунджийг 1983-2002 оны дундажтай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн. 2019 оны эхний таван сард гэхэд төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгдсэн.

-Шалтгаан нь юу байна вэ?

-Залуучуудын эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зан үйлийн төлөвшил нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн ээж жирэмсэн байхдаа халдвар авч, түүнийгээ мэдэхгүй эсвэл эмчлүүлэхгүй байснаас хүүхдэдээ халдвараа дамжуулдаг.

-Эхээс урагт халдварлах байдал хэр элбэг тохиолддог юм бэ?

-Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг. Тэмбүүгийн өвчлөл Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэн, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурахгүй байгаа. Иймд уг өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай болж байна.

Ээж нь тэмбүүгийн халдвартай байсан эсвэл жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар шинээр авч эмчлүүлээгүй тохиолдолд эхийн цусаар урагт дамжих аюултай. Иймд жирэмсний хяналтад эрт орж жирэмсэн үедээ ийлдэс судлалын шинжилгээг журмын дагуу заавал хийлгэн, өвчтэй тохиолдолд эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэх хэрэгтэй. Мөн өөрийн бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь тун чухал.

-Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. Энэ талаар танилцуулна уу.

-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний  хөтөлбөр”-т бэлгийн замаар  дамжих халдварыг бууруулах зорилтыг  тусгасан.

Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа. Ингэснээр нийт хүн ам руу чиглэсэн БЗДХ-аас сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ залуусыг үзлэг шинжилгээнд  хамруулах эрүүлжүүлэх ажлыг хийнэ. Бид өмнө нь урьдчилан сэргийлэх  чиглэлээр олон ажил зохион байгуулж ирсэн.

Цаашид энэ төрлийн ажил үргэлжилнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй  өвчтөний  бэлгийн хавьтагчийг  илрүүлэн тусламж үйлчилгээнд  хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Жилд 180 мянга гаруй эрэгтэй БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлдэг. Иймд ХЗДХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ЗТХЯ болон бүх шатны Засаг дарга нартай хамтран оюутан залуучууд,  гар аргаар алт олборлогчид, алсын тээврийн жолооч нар, эмзэг бүлгийн хүн ам, хорих ангийн хүмүүжигчид гээд нийт 392 мянга гаруй хүнийг тэмбүүгийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, өвчтэй бол эмчилнэ.

Одоогоор жилд 22 мянга гаруй хүнийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа. Тэмбүү өвчний илрүүлэх үйл ажиллагаа өмнө нь ч хийгдэж байсан, өөрөөр хэлбэл тасралтгүй явагдаж байгаа. “Тэмбүүг устгая” аян өрнөснөөс хойш эрт илрүүлэг идэвхжиж байна.

ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгээр үйлчлүүлэгсдийн тоо 35-40 хувиар нэмэгдсэн. Тэмбүүгийн оношилгоо, эмчилгээнд  шаардагдах оношлуур, эмийг аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Долоодугаар сарын 1-ний байдлаар Өмнөговь аймгийн Гурван тэс, Хан Хонгор  сумдад бэлгийн замаар  дамжих халдвар илрүүлэх, эмчлэх бригад ажиллаа. Гурван тэс суманд 600 гаруй хүн тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсан.

-“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг зарласнаар жуулчдад хэрхэн нөлөөлөх вэ?

-Тэмбүү өвчин бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүн, цусаар бохирдсон эмнэлгийн  багаж төхөөрөмжөөр халддаг. Орчин үед эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн чанар сайжирсан, стандартын түвшинд байгаа, ихэнхдээ нэг  удаагийн хэрэглээний зүйл хэрэглэж байгаа тул эмнэлгийн багаж төхөөрөмжөөр халдварлах нь зогссон гэж үздэг. Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддаггүй учир хүн олноор цугларсан нийтийн арга хэмжээ тэр дундаа аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй.

-Тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Энэ төрлийн өвчин нь бусад эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хэрэв тэмбүүгийн халдвар авсан бол 3-4 долоо хоногийн дараа анхан шатны шинж тэмдэг илэрнэ. Тэмтэрч үзэхэд хатуувтар, дугуй, зууван хэлбэртэй шархны шинж тэмдэг мэдрэгдэнэ. Мөн цавины булчирхай томорно. Өвчин хөндүүргүй. Сар орчим болоод шарх шимэгдэж арилна. 3-4 хоноод биеэр бүдэг ягаан толбо, тууралт гарна. Энэ тэмбүүгийн хоёрдугаар үе. Хэрэв эмчлүүлээгүй тохиолдолд 5-10 жилийн дараа гуравдугаар үе шатандаа орж дотор эрхтэн, тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюултай. Ерөнхийдөө тэмбүү өвчин дөрвөн үе шаттай явагддаг.

-Ямар замаар халдварладаг вэ. Тэмбүү эдгэрэг өвчин үү?

-Бэлгийн болон цус цусан бүтээгдэхүүн, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, тэмбүүтэй хүний баталгаагүй, шинжлэгдээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр халдварлана. Эмчилгээгээ таслахгүй явж чадвал бүрэн эдгэрдэг өвчин. Тухайн хүний биед тэмбүүгийн нянгийн эсрэг бие үүсдэг. Энэ уураг нь удаан шимэгддэг. Цөөн тохиолдолд 10-15 хувь нь шимэгдэхгүй үлдсэнээс зарим шинжилгээ сөрөг болохгүй үлддэг. Үүнийг халдвар байна гэж үзэхгүй, ийм хүн халдваргүй нян тээгч биш.

БЗДХ- тай хүн бүр өвчнөө нуух зорилгоор эмнэлэгт очдоггүй. Шинж тэмдэг бүдэг байдгаас халдвар авснаа мэдэхгүй тохиолдол багагүй байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Дахин хэлэхэд бид энэ хоёр жилийн үйл ажиллагааны хүрээнд халдварыг илрүүлэн иргэнээс ямар нэг төлбөр гаргуулалгүй нэр хаягийг нь нууцлан эмчлэх болно.

Богино хугацаанд энэ өвчнөөс ангижрах боломж хүн бүрт байна. Тэмбүүгээр өвчилсөн л бол заавал бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлж дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Глобал сангийн тусламжтайгаар тэмбүүгийн эмчилгээнд  шаардагдах эмийн тодорхой хувийг аймаг, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн БЗДХ- ын кабинетуудад өгч байгаа.

-Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөөч

-Тэвчих, Үнэнч байх, Бэлгэвч хэрэглэх, Мансууруулах бодисоос татгалзах зэрэг зарчмыг амьдралдаа чанд мөрдөж хэрэгжүүлбэл энэ төрлийн өвчнөөр өвчлөхгүй.

-Төрөлхийн тэмбүү үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл?

-Түрүүн хэлсэнчлэн жирэмсэн эх тэмбүү өвчтэй байсан, түүнийгээ бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд  халдвар эхийн цусаар урагт халдварлана. Тиймээс жирэмсэн эхчүүд шинжилгээ болон хяналтад эрт орох шаардлагатай болж байгаа юм. Ингэснээр эрт илрүүлж, улмаар эмчлүүлж чадна гэсэн үг. Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөхгүй шүү дээ.

-Дахин халдвар авах эрсдэлийн тухайд? 

-Эрсдэл өндөр. Учир нь эмчилгээний дараа дархлаа тогтдоггүй тул дахин халдвар авах тохиолдол бий. Иймд хувь хүн өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.229] 2024/3/13
Сайн байна уу би 16настай шинжилгээ өгтөл ийм өвчинтэй гэдэгээ мэдсэн юма. Гэхдээ би бэлгийн харилцаанд огт орж үзээгүй. Тэгээд огт шинж тэмдэг илэрч байгаагүй болохоор нэг дүгээр үеийн ч шинж тэмдэг илэрч байгаагүй би бүр гайхаад байх юм. Эсвэл худлаа шинжлэнэ гэж байх уу
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.229] 2024/3/13
Тэгээд би энэ зун гадаадад очиж сурах гэж байгаан шинжилгээ өгөхөөр энэ маань илэрэээд буцаачих болов уу мэдэх хүн байна уу хэлж тус болооч 🙏🏻
0 | 0 Хариулах
зочин [202.9.47.52] 2024/3/4
Жишээ нь тэмбүүтэй хүний гэрт очиж, хоол цай , чанасан гэдэс идсэн бол тэмбүүгийн халдвар авах уу? Энэ талаар шуурхай мэдмээр бна .Сэтгүүлчид шуурхай мэдээллэж өгөөч.
3 | 41 Хариулах
Huslen [66.181.161.76] 2021/5/24
yr nitembuu niahuin zamaarhaldvarldag
0 | 1 Хариулах
Зочин [192.82.71.66] 2020/9/4
Би өөрийн түүхээс хуваальця гэж бодлоо өвчин ямар хэлж ирдэг бишдээ өмнө нь үерхэж найзалдаг байсан залуугаасаа энэ айхтар өвчинг авсан юм тухайн үедээ жаргалтай нэгэн л байдаг байлаа одоо бодоход миний амьдралыг сүйрүүлсэн юм шиг д санагдаж байна. Энэ өвчнийг аваад 1 жил гаруй болж байна. Үнэхээр уйлах сэтгэлээр унах үхмээр ч санагдаж билээ. Гайхалтай нь тэр залуу маань хичнээн жилийн өмнө тэр өвчинг тусаж байсан өөрөө мэдэж байж намайг ийм байдалд оруулсан күэ нээрээ бодохоор гол харлаад л байдаг юм. Гол нь дархлаа унангуут л өвчин нь идэвхижиж гарч ирдэг байнгын эмчийн хяналтанд байдаг болсоон.
14 | 130 Хариулах
Nmio [202.126.88.110] 2022/8/24
Naiz zaluginha fbig uguch seremj iludehgui hh
2 | 7 Хариулах
Ккк [192.82.67.11] 2022/12/17
Тэмбүүтэй залуугийн fb - ээр яах нь хаха
0 | 3 Хариулах
аан [66.181.161.47] 2019/12/27
Ххөөө
0 | 5 Хариулах
Чинзо [202.126.89.221] 2019/12/12
Манайд бараг устаж байсан өвчин. Бохир заваанаас үүдэлтэй л гэж ойлгодог. Удаан илгээхгүй явбал зөөлөн эдүүдийг гэмтээдэг гэж дуулсан.
1 | 11 Хариулах
Зочин [202.9.43.61] 2019/7/7
яг шархны идээ бээр нь энд тэнд наалдахад сэжиг хүрэхгүй юу
6 | 1 Хариулах
Bold [209.6.133.55] 2019/7/5
Etseg chini!
0 | 0 Хариулах
Zochin [117.111.3.18] 2019/7/5
Sex tourism mongold her bgaag odoo l haraydaa
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.148] 2019/7/5
Яанаа, энэ эрvvл биш яамныхныг ойлгох ухаан хайрла бурхан минь. Заааз, тийм ухаан ч гж байхгуй лдэ. Мунхаг л бдаг бх. Тийм болохоор энэ санхvvгийн эрх челеенд хvрсэн сайд, ЭМЯ-г дvvргэсэн тvvний болон хvvгийнх нь найз нехдийн багийг байх естой 3 тоотой газарт нь явуулж хайрла бурхан минь
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.96] 2019/7/5
Энэ Сарангэрэл сэтгүүлч юм болхоороо хаана ч очсон сэтгүүлчийн ажлаа л хийх юм да зайлуул. Беен л шоу, аян. Саяхан яамныхныгаа цагаан халаад емсvvлээд яамны емнех зам дээр лоозон бариулаад зогсоосон байсан естой ичиж vхмээр. Ядаж байхад негеедvvл нь беен ямбий авгай нар. Энэ ЭМ боловсрол мэтийн чухал салбартаа мэрэгжлийн сайд тавьж болдоггvй л юм бх да. Энэ сайд нь еерее ичээд больчоосой, тvмний доог, дэлхийн шившиг болж байхаар...
0 | 1 Хариулах
зочин [202.72.245.122] 2019/7/5
Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг. 1 ЭХЭЭС 1 ЖИЛД ЯАЖ 200 ХҮҮХЭД ТӨРДӨГ ЮМ БОЛОО? ГАЙХАМШИГТАЙ ????
8 | 0 Хариулах
Зочин [202.126.89.214] 2019/7/5
Энэ олон аяны цаана нэг юм бгаа да. АТГ шалгамаар юм. Тэр ЭМ-ийг дэмжих сангийн менге яаж гарын салаагаар урсаж, сайдын хэвлэл телевиз, терийн бус байгууллага нэртэй амьгvй албатуудын гарт орж бгааг харуулсан баримт сошлоор яваад бсныг АТГ бас л хараагvй бхда. Энэ аймар хулгайч сайдад та нар бас базуулцнуу? Хахууль авдаг туслах Б-г нь сулалсан гэлvv? Сайд нь тэрийгээ бахархалтайгаар яаманд буцааж авч бгаа гсн. Ийм бхад та нар сар болгон телевизээр олон долоон юм донгодоод ч яадым дэ комиссаруудаа
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.49] 2019/7/5
Хvvеэ, энэ хегжлийн тев гэж лиценз егдег газар бнаа. Энэний дарга Ганцэцэг гж ямар балай хvvхэн бнаа? Энийгээ аваачээ сайдаа, естой нvдний булай юмаа. Энэ лав яаг тэмбvvтэй шvv. Эрчим хvчний дэд сайд Гантулгын нуа, оффшор данс нь гэх юм. Гантулга нь МАНын бас нэг хегшин зар юмнаас энэ Ганцэцэгээ евлеж авсан болтой юмаа. МАНынхныг тэмбvvгийн шинжилгээнд оочоргvй хамруулая сайд аа
1 | 0 Хариулах
Тэмбvv Ембvv Сараад [202.126.88.233] 2019/7/5
Манай аялал жуулчлалын салбарт мааш хэрэгтэй мэдэгдэл хийсэнд баярлалаа. Одоо та ЭМЯ-нд тавьсан тэмбvvтэй тавиулуудаа аваад огторгуйгаас зайлсан бай да
1 | 0 Хариулах
irgen [103.212.117.26] 2019/7/5
ahuin zamaar haldna yu yariad baigaa teneg ve
27 | 0 Хариулах
Зочин [43.242.243.103] 2019/7/5
Эргүү Сарангэрэл чинь тэмбүү аян зохоих юм байна л даа Жаахан сүржигнэвэл аян болоод мөнгө хусдаг бололтой ийм арганд шилжсэн юм байна л даа
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/7/5
hoorhon huuhnii buh ymni hoorhon baidgiin baih gesen chin altan medal ogch bilee
12 | 0 Хариулах
kub [66.181.182.204] 2019/7/5
salbar khoorondyn uyaldaa aldagsantsi kholbootoi tailbar bololtoi ... sur sur medegdel khiigeed nuguukh ni busad salbartaa gai bolood teriigee zasakh geed l yum yum yariad l ...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.115] 2019/7/5
Ор дэр , угаагуур суултуур , гар хуруугаар хэрэглэгдэх очноон точноон зуйлс " ахуй хурээнд " хамаарахгуй юу , эмч гуйа ...?!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.34] 2019/7/5
Наа чинь эмч бишээ. ЭМЯ-нд эмч хvн нvдний гэм болсон, сайдаасаа аваад. Сайд нь туслахаа эммйн тусгай зевшеерел хариуцсан мэрэгжилтнээр тавьсан, тэр нь хахууль авсан хэргээр АТГ-д баригдсан. Бас сайд хvv Уламернехийнхее худалдан авах ажилгааны газарт хамт ажилдаг бсан хамсаатнуудаар нь яамыг чигжсэн. Найз Эрдэмбилэгийг нь санхvvгийн газрын даргаар, нуа Бямбасvрэнг нь херенге оруулалтын хэлтсийн даргаар, найз ногоон архичин Ганзоригийг нь хуулийн хэлтсийн даргаар, бусад хамуудыг нь мэрэгжилтнээр тавьсан. Эд нар нийлж хуулийн хvрээнд санхуу херенгийг зохицуулж бгаа. Ойрдоо та нар сонсоол бгааз дэ, элэг бvтэн аян л гэнэ, эрvvл шvд аян л гэнэ, улаантариа 2 аян л гэнэ, эмийн хенгелелтийн аян л гэнэ... Энэ бvгд менге гусах арга шдэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.169] 2019/7/5
ёооё ёстой юу ч яриад байгаан
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.113] 2019/7/5
Энэ ЭМЯ-хан одоо юу яриад солиороод бгаам бэ. "Жилд тэмбvvтэй 1 сая жирэмсэн эмэгтэй байдаг. Терелхийн тэмбvvгээс болж жилд 200 сая хvvхэд амьгvй тердег" гэдгийг юу гж ойлгох вэ? Тэмбvvтэй нэг жирэмсэн эмэгтэй жилд терелхийн тэмбvvтэй амьгvй 200 хvvхэд терvvлдэг гсн vг vv? Естой элэг авчих юмаа энэ балай сайдтай балай яамныхан
4 | 0 Хариулах
Зочин [43.242.243.103] 2019/7/5
Ангаахын шинэжлэх ухаанд олон төрлийн халдварт өвчин байдаг байх үүнд дотор тэмбүү өвчин нилээд байр суурь эзэлдэг бололтой хуучин цагт сургуулиудаар явж бэлгийн замын халдварт өвчинүүдыг шалгадаг байлаа одоо 14-20 насны нөхөн үржэхүй охид хөвгүүдэд бэлгийн харьцаа соёл зан заншилийн хичээл орох хэрэгтэй Тэмбүү Сарангэрэл шиг гэнэт улс төржүүлэж том асуудал болгох шаардлагагүй шүү дээ ямар сайндаа тэмбүү Сарангэрэо сайд гэдэг хоч ард түмнээс авлаа шүү дээ зарлаж улс төржүүлэх өвчин зарлахгүйгээр арга хэмжээ авч болох өвчин гэж байна шүү дээ эргүү мэрэгжилийн биш сэтгүүлч хүн сайд хийхээр яаж эрүүл мэндийн салбар өөдлөх вэ тэмбүү сүрьеэ гэх мэт халдварт өвчингүүдтэй тэмцэхэдээ бүүр багаас нь буюу арван жилийн сургалтын хөтөлбөрүүдэд тусгах шаардлагатай
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.34] 2019/7/5
er n baahan tembuu gj het syrjigneh hereg bsn yum uu. chimeegui l arga hemjeegee avna biz. er n huvi hynii uhamsaryn l asuudal shdee etssiin etsest.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/7/5
Чимээгүй тараах нь уу, чи?
2 | 2 Хариулах
Solior [202.9.45.18] 2019/7/5
Tembuu surye zergiin zavaan uvchtei zadgai jorlontoi ornuud ruu ochuulahgui oruulahgui gej Tramp delhiid reklamdchaad suuj bhd tembuu suryegiin Oron end bna geed uuduus n hutsaad suuj bdg. Deerees n mahnii une diilehgui huuhdee turaaj uhuulehguin tuld ogtono idej tahlaar uhdeg tarchig uls gej sayhan shuugiulsan.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/7/5
Tenger zayatai jinhene tsever mongol tsusnii bosoo huh mongol hund tembuu halddaggui yum. Hujaa hunhuuz luuhaan erliizuud tembuutej bgam
0 | 2 Хариулах
Зочин [202.131.238.10] 2019/7/5
эргүү гөлөг даапаалаап бгарай
2 | 0 Хариулах
Зочин [111.239.174.132] 2019/7/5
Хаха мэдрэл муутай харь гарагийн [хориотой үг] вэ
1 | 0 Хариулах