Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Аялж зугаалахдаа түргэн муудах бүтээгдэхүүнээс татгалзаж, булаг, шандын ус шууд уухгүй байхыг зөвлөв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар холбогдох байгуулагууд өчигдөр мэдээлэл хийсэн юм. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Н.Сувдмаа "Баяр наадмын үеэр манай төв 24 цаг турш ажиллахаас гадна ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн 100 гэсэн дугаар дээр нэмэлтээр эмч ажиллуулна. Хэрвээ олныг хамарсан хоолны халдвар болоод бусад нийгмийн эрсдэлтэй тохиолдол гарвал шуурхай баг бэлэн байдалд байна. 

Зургаадугаар сарын сүүлээс есдүгээр сар хүртэлх үеийг гэдэсний халдварын улиралчилал гэж үздэг. Энэ үед хэт халалт болон үер усны гамшигтай холбоотойгоор бусад гэдэсний халдварууд болон хоолны хордлогот халдварууд гарах эрсдэл нэмэгддэг.

Тиймээс иргэдийг гараа тогтмол угаах, хүнсээ сайтар болгож хэрэглэх, тохирсон хэмд хүнсээ хадгалах, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах, мөн аялал зугаалганд явахдаа түргэн муудах бүтээгдэхүүнээс татгалзах, булаг шандын усыг шууд уухгүй байхыг зөвлөж байна" гэсэн юм

Зөвлөмж: