Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж 16:20 цагт хэвийн болсон байна

ikon.mn
2019 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:07 2019/06/16

Үерийн улмаас өчигдөр 15:40 минутын орчимд гэмтэж тасарсан 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамын унасан тулгууруудыг сэргээн босгох ажлыг УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад өнөөдөр 16:00 цагт гүйцэтгэж дууслаа. 

Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж 16:20 цагт хэвийн боллоо.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлийн зарим хэсгүүдэд цахилгаан эрчим хүчний хангамж тасалдаж байгаатай холбоотойгоор 70047004 дуудлагын утас хэрэглэгчдийн дуудлагыг 32 сувгаар зэрэг, тасралтгүй авч ажиллаж байгаа ч зарим дуудлагаа алдаж байгаа тул та бүхнээс хүлцэл өчье.

Та утсаар холбогдож чадахгүй байгаа бол харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө хандаарай. Нэмэлт бригадууд гаргасан тул бүх дуудлагыг барагдуулж ажиллана.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

21:35 2019/06/15

"Лүн сумын цахилгааныг холбохоор "Өндөр хүчдэл түгээх төв"-ийн засварын бригад ажиллаж байна"

Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас өнөөдөр 15:40 цагийн орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.

Үүний улмаас Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдсон байна.

20:20 цагийн байдлаар шугамын гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн "Өндөр хүчдэл түгээх төв"-ийн засварын бригад ажиллаж байна гэж УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-аас мэдээллээ.

Мөн өнөөдөр хүчтэй салхины улмаас ЦДҮС ТӨХК-ийн 110 кВ-ын Сэлбэ дэд станцад гэмтэл гарч СБД, ЧД-ийн 19-хороо Зуслан чиглэлийн хэрэглэгчдийн цахилгаан хангамж 18:25-19:30 цагийн хооронд доголдсон байна. Гэмтлийг ЦДҮС ТӨХК-аас богино хугацаанд засварлаж хэвийн болгожээ.