ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт цөлөгдсөн гэгдэж байсан Умард Солонгосын албан хаагч ил гарав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Ким Ён Чол

Өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Солонгосын Чосун Илбо сонин анх Умард Солонгосын дээд албан тушаалтан Ким Ён Чолыг Ханойн уулзалтыг бүтэлгүйтүүлснийхээ төлөө шийтгүүлж, албадан хөдөлмөр эрхлэхээр орон нутагт цөлөгдсөн тухай мэдээлж байв.

Тэрээр Солонгосыnн хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цуврал хэлэлцээр хийж байсан гол хүн юм. Үүнээс гадна тэр нэгдүгээр сард Цагаан ордонд зочилж, Ким Жон Уны захидлыг Дональд Трампад гардуулж байжээ.

Гэвч хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд болж өнгөрсөн Трамп-Кимийн хоёр дахь уулзалтын дараа Ким Ён Чол олны өмнө ил гараагүй байсан юм.

Харин Чосун Илбо сонины мэдээ тарснаас хойш хоёр хоногийн дараа буюу Ням гарагт Пёньянд болсон армийн уран сайханчдын концертыг тэр Ким Жон Уны хамт үзсэн тухай Умард Солонгосын төв хэвлэл өнөөдөр мэдээлжээ.

Умард Солонгосын Родон Синмун сонины нүүрэнд нийтлэгдсэн гэрэл зурагт Ким Ён Чол их удирдагчаасаа таван суудлын зайтай хоёр гараараа нүүрээ хагас халхалсан байдалтай суугаагаар дүрслэгдсэн байна.

 
 

Мөн Ким Жон Унтай хамт концерт үзсэн төрийн дээд албан тушаалтнуудын нэрсийг дурдахдаа Ким Ён Чолын нэрийг багтаажээ. Харин Чосун Илбогийн мэдээнд өгүүлснээр цаазлуулсан гэгдэж байгаа дипломатч Ким Хёк Чол өчигдрийн концертыг үзээгүй байна.

Ким Хёк Чол бол Ханойн уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар АНУ-ын тусгай төлөөлөгч Стефэн Бигантай уулзалтуудыг хийж байсан гол хүн юм.

Пёньяны дэглэмийн дээд түвшинд хийгдсэн цэвэрлэгээ, халаа сэлгээний тухай мэдээлэл маш нууц байдаг бөгөөд Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн олж авсан мэдээллүүдийн зарим нь сүүлд няцаагдах тохиолдол байдаг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.121.65] 2019/6/4
Их буугаар буудаж алсан гээд л байдаг нөгөөх нь зүгээр концерт үзээд сууж байх бүүр гадаад оронд айлчлал хийх
2 | 0 Хариулах
Baagii [94.234.32.169] 2019/6/4
Enkhbayar ahk heden tugrugnii zeel haalaa ,shuuguulaadl bsan !!! Icmeer ?kastroogiin duu hediig haasniig ,!!!
0 | 0 Хариулах
Зочин [94.75.218.175] 2019/6/3
Нийгэм нийгмийн үлдэгдэл шаар шавхруу заавал үлдэх юм. балар эртний, феодлалын, хаант ёсны, соц-н.
3 | 2 Хариулах
Зочин [59.153.113.118] 2019/6/4
Амьдрах чадвар гэдэг чинь тэр шүү дээ. Энэ ертөнцөд шулуун шударга хүнд зориулсан орон зай байхгүй
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.78] 2019/6/4
Коммунист үзэл + энэтхэгийн кастын = чучхе гэж л дүгнэдэг гэж сонссон манайхан ах дүү байсан болоод тэр юм болбуу пэнбэгэрт их талтай шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.206] 2019/6/3
Anhaarliin tuvd oroh geer yadtsan garuud
2 | 1 Хариулах
Zochin [117.111.11.250] 2019/6/3
Baruunii hevlel hoidiig harluulah gej hudla medeelel ih tsatsdag
10 | 7 Хариулах
Зочин [203.217.138.1] 2019/6/3
эргүү минь маш нууц юмыг чинь тагнуулын шугамаар л хэлнэшдээ Тэгээд тэр нь заримдаа таарна, ихэнхдээ таарахгүй зөрөх ч тохиолдол бий. Тагнуул бүхнийг алган дээрээ тавьсан юм шиг хардаг бсн бол улсын нууц гэж бхуу бод бод Тэгээл барууны гээл чаагаад ороод ирэх юм Аль газар ийм юм бна Зүүн ч бнуу баруун ч бнуу хойд ч бнуу
5 | 6 Хариулах
Зочин [59.153.114.37] 2019/6/3
эргYY минь тархи угаалт гэж үүнийг хэлдэг юм. тагнуул нтр гэчхэж ээ бага кино үз ОРКОО
3 | 1 Хариулах
Зочин [66.181.182.213] 2019/6/3
усан тэнэг эргүү маанаг нүүрсний өмхий утаа үнэртүүлсэн үхэр монгол чи бид 2 юугаа мэдэх вэ дээ Чинийхээр бол тгд зүгээр л ямар ч сэжим тагнуулын мэдээгүй цуурхал тараагаад сууж бдг бх нь ээ Өөр шигээ санах юмдаа
1 | 2 Хариулах
Зочин [202.126.88.224] 2019/6/4
Мал минь баруунаар усан тархиа труба болтол угаалгасан илжиг минь чи яаж хэлээд ойлгохоосоо өнгөрсөн орк бна. Энийг барууны тархи угаалт гэдэг юм
4 | 1 Хариулах
Зочин [66.181.182.213] 2019/6/4
чиний наадхыг чинь Оросын троллуудын бөгсдөлтийн үр дүн гэдэг юм
1 | 2 Хариулах