Уншиж байна ...

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар сонгогджээ

Г.Мөрөн, iKon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдлаа.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

зураг
 

Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хоёр найруулагч болох “Скин эвент менежмент” ХХК-ийн найруулагч Б.Анар, “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар нар өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нууц санал хураалт явуулжээ.

Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналаар “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдсон байна. 
зураг
 

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын найруулагчаар шалгарсан багт төлөвлөгөө, үйл ажиллагаагаа эцэслэн сайжруулах, салбар хороод төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж танилцуулах, мөн “Дэлхийн адууны өдөр”-ийн зохион байгуулалтын ажлын хэсгийн хурлаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийг үүрэг болголоо.

 

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл