Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эверестийн түгжрэлээс үүдэлтэй амиа алдсан уулчдын тоо ес боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Лхагва гарагт Эверестийн оргилд гарсан түгжрэл

Өчигдөр буюу Даваа гарагт дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд АНУ-ын уулчин амиа алдсан тухай Балбын албаны хүмүүс мэдээлжээ.

Энэ сард дуусах авиралтын улирлын хугацаанд Балбын талаас авираад амиа алдсан уулчдын тоо нийтдээ ес болж байна. 61 настай Жон Калиш өчигдөр өглөө уулнаас бууж явахдаа гэнэт амьсгал хураасан тухай Балбын аялал жуулчлалын албаныхан мэдээлжээ. Үхлийн шалтгаан тодорхойгүй байна.

Энэ жил хэт олон уулчин Эверестэд авирч, орой хэсгийн нарийн замд түгжрэл үүсгэсэн нь дараалсан эндэгдлүүдийн гол шалтгаан гэгдэж байгаа.

Өндөр уулын хүчилтөрөгч бага, хүйтэн нөхцөлд олон цагаар дараалалд зогссон ахимаг насны уулчид голдуу амиа алдаж байна.

Түүхийн турш нийт 5,000 орчим хүн Эверестийн оргилд гарснаас 300 орчим нь осолдсон гэх тоо бий. Энэ улиралд Төвдийн талаас бас хоёр уулчин амь үрэгджээ.

Балбын засгийн газар энэ удаа 381 уулчинд авирах зөвшөөрөл өгсөн нь түүхэн дээд үзүүлэлт юм. Төвдийн талаас Эверестэд 130 уулчин энэ улиралд авирч байгаа юм байна.

 

Эх сурвалж: Reuters