Уншиж байна ...

БАЙРШИЛ: Долдугаар сарын 29-ний Даваа гарагт халуун ус хязгаарлагдах айл өрх, ААН-үүд

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ оны тавдугаар сард эхэлсэн нийслэлийн дулааны шугамын засвар шинэчлэлийн ажил үргэлжилж буй. 

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн үеэр айл өрх, ААН-үүдийн хэрэглээний халуун ус хязгаарлагддаг.

"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр ирэх Даваа гараг буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарласнаар энэ зуны дулааны шугамын засварын ажил дуусах юм байна.

  • Солонгос улсын ЭСЯам
  • Жаргалан, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  • Дүнжингарав хороолол
  • Маршал таун хотхон
  • Ривер гарден хороолол
  • Их тэнгэр цогцолбор
  • Олимп, Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол орчим
  • Нарантуул захаас Баянзүрх дүүрэг
  • Цэргийн эмнэлэг
  • Баганат өргөө хороолол
  • ХСИС орчмын хэрэглэгчид
  • Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  • АШУИС-ийн шинэ байр
  • Амгалан орчмын хэрэглэгчид

Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтойг мэдээллээ.