Олон улсын чанартай А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй аадар бороо орсны улмаас 120-133км-ийн хооронд уулын чулуулгийн нуранги үүсэж, зам хаагдсан.
Тухайн авто замыг шуурхай нээхээр "Ховд-АЗЗА" ТӨХК-ийн инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Мөн А1101 Мөрөн-Хатгал-Улсын хил чиглэлийн замд үерийн улмаас угаагдаж, эвдрэл гэмтэл үүссэн хэсгийг “Хөвсгөл зам” ХХК засварлаж байгааг албаныхан мэдээллээ.
Өнөөдөр/2027.06.27/ нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын усны түвшин улам нэмэгдэхийг цаг уурын байгууллагаас иргэд, аялагчдад онцгойлон анхааруулаад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!