Уншиж байна ...

ПАРИС 2014: Урт бууны холимог багийн төрөлд Н.Баяраа, О.Есүгэн нар 16 дугаар байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Урт бууны 10 метрийн холимог багийн төрөлд О.Есүгэн, Н.Баяраа нар цэц сорилоо. Энэ дасгалд 28 баг буудсанаас О.Есүгэн 314.1 оноо, Н.Баяраа 311.4 оноо авч нийлбэр дүнгээр 625.4 оноогооор 16 дугаар байрт жагсав.

Уг дасгалд урьдчилсан шатанд эхний дөрвөн байр эзэлсэн нь медалийн төлөө өрсөлддөг. Тодруулбал БНХАУ-ын баг 632.2 оноогоор тэргүүлсэн бол 631.4 оноогоор БНСУ-ын баг алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.

Мөн 630.8 оноогоор гуравдугаарт бичигдсэн Казахстан, 629.7 оноогоор ард нь жагссан Германы баг хүрэл медалийн төлөө өрсөлдөх боллоо.

Финалд БНХАУ-ын баг алтан медаль хүртэж, Казахстан хүрэл медаль зүүв.

Медаль

  • Алт: БНХАУ
  • Мөнгө: БНСУ
  • Хүрэл: Казахстан