18:01 2019/05/21
Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлууллаа.
17:16 2019/05/21
Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар иргэн Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байна.
Уг хүсэлтийг яг одоо шүүх хэлэлцэж байна.
Эргэн сануулахад, түүнийг өнгөрөгч гуравдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулан шалгаж байсан билээ.
18:01 2019/05/21
Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!