Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ар нуруундаа тийрүүлсэн Арнольд Шварцнеггер юу болсныг анзаараагүй гэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкт болж буй спортын наадамд оролцож яваа Холливүүдийн од, Калифорний мужийн захирагч асан Арнольд Шварцнеггер өчигдөр буюу Бямба гарагт халдлагад өртжээ.

Иоханесбург хотод хүмүүсийн дунд тэмцээн үзэж зогссон 71 настай Шварцнеггерийн араас гэнэт нэг этгээд үсэрч тийрсэн байна.

Жүжигчин тэнцвэр алдаж, халдагч этгээдийг хамгаалагчид барьжээ. Дараа нь Шварцнеггер твиттер хуудсандаа “Санаа тавьсан хүмүүст баярлалаа. Сүйдтэй зүйл болоогүй. Би зүгээр л шахалдсан хүмүүс араас түлхлээ гэж бодсон. Харин хүн намайг тийрсэн гэдгийг та нартай адилхан видео бичлэгээс үзэж мэдлээ. Миний Снэпчат бичлэгийг нэг тэнэг этгээд тасалдуулаагүйд л би баярлаж байна” гэж бичсэн байна.

Тэрээр спортын хэд хэдэн төрөл, фитнесийн арга хэмжээнүүдээс бүрдэх Arnold Classic Africa наадамд оролцож байгаа юм. Баригдсан этгээд “өмнө нь ижил төстэй халдлага зохион байгуулж байсан, цагдаад бүртгэлтэй хүн” болохыг наадмын зохион байгуулагчид мэдээлжээ.

Шварцнеггер өөрт нь халдсан этгээдийн эсрэг гомдол гаргалгүйгээр спортын наадамд үргэлжлүүлэн оролцох тухайгаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press