Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын коммунист намын аппликэйшн дэлхийд дээгүүр жагсаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын коммунист намын үзэл суртлын аппликэйшн Apple-ийн App Store-т таталтын тоогоороо дээгүүр жагсаж байгааг зах зээлийн судалгааны байгууллага мэдээлжээ.

Англиар орчуулбал “Study the Great Nation” гэсэн нэртэй уг аппликэйшнд Хятадын удирдагчдын хэлсэн үгс, намын бодлого, онол, мэдлэгээ шалгах сорил зэрэг агуулгууд багтдаг.

Гар утасны аппликэйшны зах зээлийн судалгаа хийдэг SensorTower компани үүнийг дэлхий дахинд хамгийн их таталттай аппликэйшнүүдийн есдүгээрт эрэмбэлжээ. Энэхүү жагсаалтад Apple-ийн өөрийнх нь аппликэйшнүүдийг тооцоогүй юм байна.

 

Нью Йорк Таймс сонин уг бүтээлийг “Маогийн Улаан Ном”-ны орчин үеийн хувилбар гэж нэрлэж байв. Хятадын компани, байгууллагууд, их сургуулиуд дээрээс өгсөн чиглэлийн дагуу намынхаа аппликэйшныг суулгаж, судлах даалгаврыг иргэдэд өгдөг тул ийм өндөр үзүүлэлттэй байгаа бололтой.

Коммунист намын хэвлэл мэдээллийн албаны хөгжүүлсэн энэхүү аппликэйшны таталтын тоо 100 сая давсныг өнгөрсөн сард Хятадын төрийн хэвлэлд мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: Mashable