Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Инвескор” Санхүүгийн байгууллагын БИЗНЕС ТӨВ-ийн нээлт боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллага болох “Инвескор” компани жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ зориулан БИЗНЕС ЗЭЭЛИЙН ТӨВ нээсэн тухай мэдээллийг хүргэхээр тус төвийн захирал Б.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.


-Сайн байна уу? Танай байгууллага БИЗНЕС ЗЭЭЛИЙН ТӨВ нээж, тав тухтай үйлчилгээний орчныг бүрдүүлж чадсан байна. Орж ирэхэд л их сайхан уур амьсгал угтлаа.

-Баярлалаа. Манай байгууллагын хувьд Улаанбаатар хот дахь 7 дахь салбараа нээж байна. Энэ салбар маань Бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн болон бусад бизнесийн зөвлөх үйлчилгээг харилцагчиддаа хүргэх зорилгоор байгуулагдсан. Харилцагчид маань хотын төвд, тав тухтай орчинд хүссэн санхүүгийн үйлчилгээгээ сэтгэл ханамжтай аваад гарах боломжийг бүрдүүлэх үүднээс баг хамт олноороо хичээн ажилласны хүчинд энэхүү төвөө нээж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадлаа. Энэхүү төвийг нээснээрээ салбартаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний анхдагч төдийгүй тэргүүлэгч гэдгээ дахин баталсан гэж үзэж байна.

-Тус төвийн үйл ажиллагааны тухай танилцуулахгүй юу?

-Бидний гол зорилго бол манай улсын хөгжлийн гол тулгуур болох жижиг, дунд бизнесээ дэмжих явдал юм. Тиймээс бизнес эрхлэгчдэд зориулсан “SMB ХӨТӨЛБӨР” нэртэй цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. SMB хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, бизнесийн шинжилгээ, зөвлөгөө өгөх, цаашлаад тухайн бизнесийн онцлогт суурилсан олон төрлийн санхүүжилтийн аргыг санал болгож байгаа юм. Мөн манай байгууллагын бусад үйлчилгээг ч сонирхон үйлчлүүлэх боломжтой.

-Бизнестээ санхүүжилт хайна гэдэг олон төрлийн материал бүрдүүлэхээс эхлээд чирэгдэл ихтэй байдаг шүү дээ, энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Бид салбартаа анхдагч болж төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, зээлийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулсан SMART LOS дотоодын системийг нэвтрүүлснээр харилцагчаас шаарддаг маш олон төрлийн лавлагаа, бичиг баримт авдаг уламжлалт арга барилыг эвдсэн. Ингэж бизнесийн зээлийг судлах, олгох үйл ажиллагааг хялбаршуулж, харилцагчийн хүсэлтийг 3-5 цагийн дотор шийдвэрлэх боломжтой болсон нь үйлчилгээнд маш том давуу талыг бий болгож байгаа юм.

-Харилцагчийн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангадаг вэ?

-Зарим байгууллагууд харилцагчийн нэр хүндийг ашиглан өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан, харилцагчийн хүсээгүй мэдээллийг цахим сувгуудаар дамжуулан нийтэд мэдээллэдэг. Манай байгууллагын хувьд харилцагчийн нэр хүнд, итгэл бидэнд маш чухал зүйл. Иймээс бид харилцагчийн мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарч, техникийн шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна ажилтнуудаа харилцагчийн нууцлалыг эрхэмлэх ёсзүйд сургасан. Зээл судлахаас олгох хүртэл бүхий л үйл ажиллагааг автоматжуулж, зөв зохион байгуулсан давхар хяналтын системээр ажилладаг тул харилцагчийн мэдээллийг алдах, нэр хүндийн эрсдэл үүсэхээс бүхий л талаар хамгаалагдсан гэж ойлгож болно.

-Мэргэжлийн хүрээнд цогц хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүний нөөц их чухал байх?

-Тийм ээ, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхээр зорьж буй бидний хувьд эргээд маш том үүрэг хариуцлага ирж байгаа бөгөөд салбартаа мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлж чадсандаа баяртай байна. Цогц хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашлаад үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх нэгдмэл зорилготой, бэлтгэгдсэн хамт олон ажиллаж байгаа.

-SMB хөтөлбөрийн өөр давуу талуудыг дурдвал?

-Бид 2017 оноос эхлэн харилцагчиддаа зориулсан анхан шатны бизнесийн зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүйгээр хийж ирсэн. Энэ явцад харж байхад бизнес эрхлэгч нарт маань зөвхөн санхүүгийн хэрэгцээнээс гадна бизнесийн ноу-хау, бусдын тэргүүн туршлага, практикт буусан зөвлөгөө, сургалт зэрэг нь маш их хэрэгцээтэй байгааг мэдэж авсан. Бидний хувьд бизнес эрхлэгчдэд тус бүрийн онцлог, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр хамгийн тохирох үйлчилгээг санал болгодгоороо давуу талтай.

Мөн бид B to B хөтөлбөрийг санхүүгийн салбарт анх удаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ижил төрлийн бизнес эрхэлдэг харилцагч нараа хооронд нь холбож өгөх, харилцагчийнхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай мэдээллээр хангаж өгөх үйл ажиллагааг үзүүлдэг. Ингэснээр бизнесийн түншээ олоход дэмжлэг үзүүлэх, бие биенээсээ туршлага судлан санал солилцох гэх мэт давуу талыг бий болгодог.

-Бизнес эрхлэгчдэд их том боломж нээгдэж байгаа юм байна. Сайхан ажлыг эхлүүлж, салбарынхнаа манлайлж буй танай хамт олонд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Маш олон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


Таны бизнест дэмжлэг хэрэгтэй бол та заавал “Инвескор” Санхүүгийн байгууллагын “БИЗНЕС ЗЭЭЛИЙН ТӨВ”-ийг зориод үзээрэй.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, MN тауэр, 07 давхар, 702 тоот

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:30-18:30

Холбогдох утас: 9004-9930, 9004-9931, 9004-9932, 9004-9934, 9004-9935

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.