Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ЖДҮХС-гаас зээл авахад дэмжлэг үзүүлсэн ч хэргийг нь хааж буй УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд

Б.Ану
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойргийн сонгогчдод Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй төслүүдийг шалгаж, тухайн дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон дараах иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүргэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Үүнд,

  1. УИХ ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК,
  2. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК,
  3. УИХ-ын гишүүн С.Баярцогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК,
  4. УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК,
  5. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК,
  6. УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК,
  7. УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК,
  8. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК,
  9. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК,
  10. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК,
  11. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК,
  12. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК,
  13. УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК,
  14. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК,
  15. Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК,
  16. УЕП орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК,
  17. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын хамаарал бүхий “Өсөх буудай” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан байна. 

Мөн ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон 9 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан.

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн нэр бүхий улс төрийн нөлөө бүхий 3 яллагдагчид холбогдох хэргийг цаашид шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэхээс саналаа прокурорын байгууллагад гаргасан. 

Одоогоор дээрх яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлээгүй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.