Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй 116 газрын зөвшөөрлийг цуцлах саналыг Хотын даргад хүргүүлжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй газруудад хяналт шалгалт хийсэн талаараа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнөөдөр мэдээллээ. Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж эзэмших зөвшөөрлөөр авсан газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй, зориулалтын бусаар ашиглаж буй 116 газар байгааг илрүүлсэн байна. 

"Энэ газруудыг иргэн, ААН нь ашиглаагүй, зарим газрыг ухаад олон жил орхисноос хур хог үүссэн, бороо, хөрсний ус хуримтлагдаж ойр орчмын ая тухтай байдлыг алдагдуулсан, эзэнгүй муур, нохой үхсэн байдалтай байгаагаас гадна хүүхэд унаж гэмтэх эрсдэл бий болсон байна. Мөн зарим газрыг хашаалаад олон жил ашиглаагүйгээс хашаа нь муудаж, эвдрэх, унаж хүн гэмтээх эрсдэл үүссэн. 

Иймд бид хуулийн дагуу иргэн, ААН-үүдийг дуудаж, сонсох ажиллагаа явуулсан. Ямар ч байсан бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан нөхцөлөөр хоёр жил ашиглаагүй бол тухай газрыг цуцлах тухай заасанчлан бид нийслэлийн Засаг даргад санал хүргүүлсэн. 15 жил хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж байхгүй" хэмээн С.Даваасүрэн ярилаа. 

Иймд Газрын тухай хуулийн 

35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;

35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;

40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно

гэсэн заалтуудыг үндэслэн зөрчил илэрсэн 116 газрын газар эзэмших эрхийг цуцлах, зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Зөрчлийн талаарх НМХГ-ын мэдээлэл: