Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хонины ноосны ноолуур гэж та сонссон уу?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын нийт мал сүргийн 50%-ийг эзэлдэг хонины ноосны ердөө 20% ийг дотооддоо ашиглан хивс, эсгий бүтээгдэхүүн үйлвэрлэсээр ирсэн. Харин монгол хонины ноосны ноолуурыг ялган авч ноолуураас дутахааргүй бүтээгдэхүүн Могол брэнд дотооддоо үйлдвэрлэдэг болсон байна.

 

Могол брэнд нь Монгоглд анх удаа сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан хонины ноосноос ноолуурыг ялган зуун хувь ноосон болон ноолуурын холиотойгоор нарийн ээрмэл утсыг ээрч түүгээрээ бусад салбарын үйлдвэрүүдтэй кластераар хамтран нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийн оёдлын үйлдвэртээ оёмол пальто үйлдвэрлэж байна.

 

Нэг пальто үйлвэрлэхэд 300 ажилтны хүч хөдөлмөрөөр бүтдэг ба түүний ард түүхий эдээр хангадаг 3000-3500 малчныг оруулбал нэг пальто 3500 хүний хөдөлмөөр бүтдэг аж.

Мөн үйлдвэрийн бүхий л шат дамжлагтаа химийн найрлагагүй байгаль орчин болон хүний биед хор нөлөө багатай олон улсад туршигдсан эко бодис ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нь тэдний давуу тал юм.

Могол брэндийн бүтээгдэхүүний онцлог нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хөлс чийгийг гадагшлуулдаг, эдэлгээ сайтай, бат бөх чанартай байдаг. Үнийн хувьд ноолууран бүтээгдэхүүнээс 2-3 дахин хямд учир худалдан авагчдад том давуу талыг бий болгож байна.

Могол брэндийн хавар зуны коллекцийн хувьд натураль байгалийн өнгүүд нүүрний арьсыг илүү тод харагдуулах, хаврын цэцэгсийг санагдуулам хурц тод өнгүүдийг оруулсан 2019-2020 оны тренд өнгүүд Dazzling Blue /Цэнхэр/, Violet Tulip /Алтан зулын ягаан/, Coral /шүрэн улаан өнгүүдийг онцлон тусгажээ.

Хэлбэрийн хувьд H, A хэлбэртэй, сул чөлөөтэй, хөдөлгөөнд эвтэй ямар ч биетэй хүнд таарах загварыг бодолцон ур ухаанаа шингээн урлажээ. Мөн туслах деталиуд дээр онцгой анхааран ханцуй, бүс, захны элементуудийг гоёл чимэглэл болон хатгамал ашиглан хэрэглэгчдэд дахин давтагдашгүй онцгой хувцаснуудыг санал болгож байна.

Могол брэндийн хавар зуны шинэ загварын бүтээгдэхүүний хямдралтай урамшуулалтай үзэсгэлэн худалдаа их дэлгүүрийн 2 давхарт энэ сарын 24-ныг дуустал үргэлжилж байна, та бүхэн Могол брэндийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийж үндэсний үйлдвэрээ дэмжээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.