Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Итгэл даах ус сонгож хэрэглэх нь амьд явах эрхийн баталгаа юм

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 22
Сурталчилгаа

Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурал (UNCED)-ын  үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээр цэвэр устай холбоотой нэгэн сэдвийг онцлон хөнддөг бөгөөд 2019 онд “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэхээр болж эрүүл, найдвартай ус уух эрхийн тухай олон нийтэд тайлбарлан таниулахаар зорьсон байна.

2010 онд НҮБ-аас эрүүл, аюулгүй цэвэр ус  уух нь хүний үндсэн эрхүүдийн нэг хэмээн тунхагласан байдаг. Хүн ундандаа чанартай ус хэрэглэх нь амьдралын өдөр тутмын бөгөөд наад захын хэрэгцээ учир олон улсад энэхүү хэрэгцээг хүний эрх хэмээн бүрэн хүлээн зөвшөөрдөг. Харин манай улсад амьдралын түвшин, газар нутгийн байдал зэргээс хамаарч эрүүл, аюулгүй усны хэрэгцээ харилцан адилгүй, тэгш бус байдалтай байна. Хамгийн гол нь ундандаа баталгаатай, чанартай ус хэрэглэх нь хүний эрхийн асуудал гэдгийг олон нийт ойлгоогүй хэвээр байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлсэн хяналтын тайланд дурдсанаар 2015 онд Монгол Улсын нийт хүн амын 84 хувь нь худгаас ус авдаг гэжээ. Тэгвэл хөдөөгийн хүн амын зөвхөн тал нь ундны усаар хангагдаж байна. Түүнчлэн нийт хүн амын дөрөвний нэг нь гэртээ цоргоноос ус авдаг бол дөнгөж 13 хувь нь бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсон байжээ. Харамсалтай нь, өнөөдөр дээрх тоо баримт төдийлөн сайжраагүй хэвээр байна. Манай улсын нийт 334 сумын дөнгөж 20 сумын төв хэсэгт ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ байгаа бөгөөд 34 сумын оршин суугчид Монгол Улсын стандартад нийцэхгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй  ундны ус хэрэглэж байгаа тухай судалгаа байна. Харин Улаанбаатар хотын оршин суугчдын 45 хувь нь цэвэр болон бохир усны төвлөрсөн системд холбогдож, бусад нь худгаас зөөж байна.

 

НҮБ-ын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос “Хүн бүр өөрсдийн унд, ахуйн хэрэгцээнд хүрэлцэхүйц хэмжээтэй, эх үүсвэртээ ойр, боломжийн үнэтэй, аюулгүй, баталгаатай цэвэр усаар найдвартай хангагдах эрхтэй” гэж тодорхойлсон. Гэвч дэлхий дээр 2.1 тэрбум хүн чанарын шаардлага хангасан ундны усаар гачигдаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, найдваргүй муу уснаас болж өдөр бүр 5-аас доош насны 700 гаруй хүүхэд суулгалт өвчнөөр нас бардаг, эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглээгүйгээс болж өдөр бүр 800 гаруй эмэгтэй жирэмсний болон төрөлтийн хүндрэлтэй тулгарч нас бардаг байна.

Улс орон бүрт унд, ахуйн усны чанарыг хууль эрх зүйн талаас тухайн улсад мөрдөгдөж байгаа ундны усны чанарын  үндэсний стандартаар зохицуулдаг. Ундны усны чанар гэдэг нь эрүүл ахуйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл найрлагын хувьд хүний бие махбодод зохимжтой, ахуй, амьдралын бүхий л шаардлагад хүрэлцээтэй хэмжээний усаар хангагдах боломжийн тухай нэгдсэн ойлголт юм. Усны чанарыг илтгэх үзүүлэлтэнд усны найрлага дахь элементүүдийн зохистой харьцаа, хэмжээ хамаардаг байна.

Тиймээс аль болох найдвартай эх үүсвэрийн усыг хэрэглэж байх нь бид эрүүл, аюулгүй амьдрах үндсэн эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр юм.

Бид хаана амьдарч байгаагаас үл хамаарч эрүүл, аюулгүй ус хэрэглэх эрхээ эдлэх ёстой. Тиймдээ ч усны үйлдвэрүүд хэзээ ч, хаана ч, ямар ч хэмжээтэйгээр хэрэглэж болох итгэлтэй усыг үйлдвэрлэж эхлээд байгаа. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрлэдэг Бонакуа брэнд нь дэлхийн Кока-Кола компанийн хүсэлтээр мэргэжлийн судалгааны институтэд судлуулан хүний амтлах мэдрэхүйд хамгийн тохиромжтой эрдсийн агуулгыг гаргуулан авч улмаар тус стандартчилагдсан аргын дагуу тусгайлан бэлтгэсэн натри, магни, калийн эрдэс давсыг нэмж озонжуулан савладаг бөгөөд тус компани нь хүнсий аюулгүй байдал байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладагаа баталгаажуулан  ISO 140001:2015, OHSAS 18001:2007,  ISO 9001:2015, Food Safety System Certification 22000 зэргийг  Монгол Улсын хүнсний үйлдвэрүүд дотороо  анх удаагаа нэвтрүүлж баталгаажигдсан компани юм.

Эцэст нь ус бол хүн төрөлхтөн оршин тогтнох үндэс, хүний шингэн зүрх гэж зүйрлэж болно.  Зүрх “зогсвол” амь тасарна. Тиймээс итгэл даах ус сонгож хэрэглэх нь таны амьд явах баталгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.