Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гаку Мацумото: Япон инженерүүд 100%-ийн үзүүлэлтэд нөлөөлөх 1% бүрийг чухалчилж үздэг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 22
Сурталчилгаа

Саяхан болж өнгөрсөн тансаг зэрэглэлийн орон сууцны үзэсгэлэнгийн үеэр Японы 100%-ийн хөрөнгө оруулалттай Амбассадор төсөл дээр баримталж буй Япон инженерийн хяналт, Япон туршлагатай Монгол инженерүүд, Хүн төвт барилга гэх мэт тодотголууд бидний анхаарлыг татсан тул энэ талаар тодруулахаар Амбассадор орон сууцны барилгын архитектур төлөвлөлт, зургийн хяналтын инженер Гаку Мацумототой уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

 

- Сайн байна уу? Та хэр удаан хугацаанд барилгын инженерээр ажиллаж байгаа вэ? Өөрийгөө танилцуулаач.

Барилгын салбарт 7 жил ажиллаж байна. Япон улсдаа Барилгын архитектор, дизайнер мэргэжлээр төгсөөд зураг төслийн компанид ажиллаж байгаад сүүлийн 3 жил Текра компанид барилгын архитектур, дизайнерийн чиглэлээр ажиллаж байна. Одоогоор Монгол улсад баригдаж буй Амбассадор резиденс төслийн Зургийн хяналтын инженерээр ажиллаж байгаа бөгөөд өдөр тутамдаа барилгын зураг гаргах, зургийн дагуу барилга явж байна уу гээд хяналт хийх, барилга дээрх барилгын инженер, угсралтын инженерүүдтэйгээ өдөр тутамдаа холбоо хамааралтай харилцан ажиллах нь миний хариуцаж буй гол ажил юм.

Миний хувьд Япондоо нилээн хэдэн барилгын архитектурын зураг дээр ажилласан, харин гадаад улсуудад гэвэл Лаост 2 барилгын төсөл дээр, Монголд анхны барилгын төсөл болох Амбассадор төслийн зургийн хяналт, засал, тоноглол, хийц гэх мэт бүх нарийн ажлууд дээр оролцон ажиллаж байна.

- Танай Амбассадор резиденс төслийн талаар мэдээлэл авч байхад Япон туршлагатай Монгол инженерүүд гэж хэлсэн. Монгол болон Япон инженерийн зарчим, ажиллах арга барилын талаар та сэтгэгдлээ хуваалцаач.

Би Монголын Japan town хотхоны барилга дээр 10 гаран жил ажилласан туршлагатай  2 инженертэй баг болон ажиллаж байна. Эдгээр хүмүүстэй ажиллах болсон шалтгаан нь мэдээж Япон инженерүүдтэй ажиллах талаар мэдлэгтэй, бидний хэрхэн ажилладаг арга техникийг мэддэг гэж багтаа сонгосон. Өөрөөр хэлвэл Япон инженерүүдтэй олон жил хамтран ажилласан Монгол инженерүүд бидэнтэй адил нэг өнцгөөс харж, нэг арга барилтай болсон байдагт гол учир нь оршиж байгаа юм. Япон инженерүүд яг энэ талыг чухалчилж үздэг шүү, энэ талаас нь хардаг шүү гэх мэт ойлголтуудтай учраас хамтарч ажиллахад илүү ойр байдаг, мөн дээрээс нь Япон хэлтэй инженерүүдтэй ажиллана гэдэг миний хувьд их таатай байгаа. Бид аль болох Япон менежмент, хяналтын системийг хэрэгжүүлэн ажиллахыг хичээж байгаа тул бидний энэ бодлоготой нийцэж байгаа гэж хэлж болно. Мөн манай Япон улсын нэг онцлог тал нь бүх зүйлийг технологийн дарааллын дагуу хийхийг чухалчилж үздэг учраас үүнийг Монголд ч бас хэрэгжүүлж инженерүүд, ажилчиддаа зааж сургасаар байгаа. Эсрэгээрээ бид ч бас Монгол инженерүүдээс Монголын нөхцөлд хэрхэн зөв менежменттэй ажиллах талаар суралцсаар байна.

- Монголд инженерийн хяналт хийхэд таатай болон хүндрэлтэй тал байна уу?

Бидний гол зорилго нь эцэс сүүлдээ энэ барилгад хүн л амьдарна, тэр гэр бүлүүд эрүүл саруул, сайхан амьдрах ёстой гэдгийг бодолцон ажиллаж байна.

Барилгын хяналт хийхэд мэдээж улс орны ёс уламжлал болон ажлын туршлага хамгийн их нөлөөтэй байдаг. Монгол инженерүүд барилгыг бүхэлд нь харж ажилладаг бол Япон инженерийн онцлог нь жижиг үзүүлэлтүүдийг ч маш нарийн тооцож ажилладаг онцлогтой. Өөрөөр хэлвэл барилгыг 100% гэж үзвэл Монгол инженерүүд барилгыг бүхэлд нь харах буюу эцэс сүүлдээ 100%-ийн үзүүлэлт гаргахын төлөө ажилладаг. Энэ нь мэдээж сайн үзүүлэлт, харин Япон инженерийн онцлог нь энэхүү 100 гэсэн тоо нь 100ш 1-ээс бүтнэ. Тиймээс тэр 1 гэсэн тоо бүрт анхаарч ажиллах ёстой гэсэн зарчим баримталдаг. Бидний ажиллах ялгаа ердөө үүнд л байгаа. Анх хамтарч ажиллахад энэхүү ажлын туршлагаас шалтгаалан мэдээж хүндрэлтэй талууд их байсан. Гэхдээ яваандаа хоёр талын ажиллах онцлогийг ойлгоод ирэхээр хэрхэн хамтран ажиллах аргаа олж илүү нийцтэй болж чадсан гэж бодож байна. Бид одоо нягт сайн харилцаатай ажиллаж байна. Бидний гол зорилго нь эцэс сүүлдээ энэ барилгад хүн л амьдарна, тэр гэр бүлүүд эрүүл саруул, сайхан амьдрах ёстой гэдгийг бодолцон ажиллаж байна.

- Би яг асуух гэж байлаа. Хүн амьдарна, хүн төвт барилга гэж танай төслийн танилцуулга дээрээс хэд хэд сонслоо. Энэ талаараа тодруулаач.

Сүүлийн үеийн Дэлхийн чиг хандлага энэ талруу маш хурдацтай чиглэж байна. Барилгыг чанартай барих, маш сайн тоноглолууд тавих гэх мэт асуудлууд бол мөнгөтэй компанид асуудал биш, ногоон барилга, ногоон байгууламж гэх мэт зүйлс бол бас л асуудал биш болоод байна. Харин эцэс сүүлд нь тухайн барилгад хүн амьдарна, бяцхан хүүхдүүд, гэр бүлүүд амьдарна. Тиймээс тухайн барилга тэр гэр бүлүүдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байх ёстой гэдгийг түлхүү анхаардаг болоод байна. Сургууль барилаа гэхэд тухайн сургуульд хүүхдүүд сурахад олон хүүхдийн уур амьсгал, чимээ шуугиан, эрүүл мэнд, агааржуулалт гэх мэт маш олон зүйлийг тооцож барих ёстой. Дээрээс нь хичээл дээрээ нойрмоглохгүй байх гэх мэт. Орон сууцанд бол хүн бүхэл шөнөжингөө гэртээ унтана, бүх зүйлд хүрэлцэнэ, хүүхэд шалан дээр өнхөрнө гээд л тэр гэрт хийгдсэн материал бүрийг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ? гэдэг талаас нь бодолцохыг чухалчлаад байгаа гэсэн үг. Жишээ нь шал, обой, тавилга гэх мэт зүйлс аль болох байгалийн гаралтай, цэвэр модон байх нь айлын дотоод агаарын чанарыг алдагдуулахгүй байх нөхцлийг хангах үзүүлэлт юм. Дээрээс нь гадна агаарыг шүүлтүүрээр цэвэршүүлэх нь Улаанбаатар хотын хувьд нэн чухал үзүүлэлт болоод байна. Дотор агаарын чанарын асуудал бол зөвхөн нэг л үзүүлэлт. Эдгээрийг олон улсад стандарчилаад гаргачихсан байгаа. Манай барилга энэ стандартад байдаг 9 үзүүлэлтийг 90%-тай хангаж ажиллаж байгаа гэдгээрээ үнэхээр бахархалтай ажиллаж байна.

- Монгол айлын эрүүл мэндэд нөлөөлөх ийм сайхан зүйл хэрэгжүүлж байгаад үнэхээр талархууштай. Монголд энэ шаардлагыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа өөр барилга байгаа болов уу?

Тэр талаар сайн мэдэхгүй байна. Аль ч улс орны хөгжил дэлхийн жишгийг дагадаг учраас удахгүй бүх барилга энэ стандартыг хангаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын хувьд уудам газар нутагтай, хөгжиж буй орон учраас маш их барилгажилт явагдаж байна. Тиймээс эдгээр стандартыг өрсөлдөөний явцад хурдацтайгаар хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Та бүхэн World Green Building Council гээд олон улсын байгууллагын талаар судлах боломжтой. Барилгын архитектор, инженерүүд бид энэ талаар илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг учраас манай байгууллагын хувьд healthy building, хүн төвт барилга гэдэг талаас нь маш их судалсны үндсэн дээр энэхүү байгууллагаас гаргасан стандартыг барилгадаа шингээн барьж байгаа. Энэхүү дэлхийн жишиг үзүүлэлт Япончууд бидний баримталдаг зарчимтай нийцэж байгаа нь энэ стандартыг мөрдөх хамгийн түлхүү үзүүлэлт болж байгаа юм.

- Монгол улсад маань Монгол гэр бүлийн эрүүл мэндийг бодолцсон сайхан барилга барьж байгаад баярлалаа.

Баярлалаа. Бид барилгаа барих явцдаа захиалагчийнхаа нүдэнд харагдах, мэдрэх боломжийг олгох үүднээс загвар байрыг гаргасан байгаа. Та бүхэн манай загварын байрыг сонирхож илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

- Баярлалаа.

ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР О.ЭРДЭНЭБААТАР:  ЯПОНЧУУДТАЙ АНХ АЖИЛЛАХАД НЭГ ЗҮЙЛИЙГ ХЭТЭРХИЙ ИХ ЯРИАД ХЭЦҮҮ САНАГДДАГ БАЙЛАА, ХАМТ АЖИЛЛАСААР СҮҮЛДЭЭ ТЭР НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ ГЭДГИЙГ МЭДЭРСЭН

 

- Сайн байна уу? Та барилгын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Барилгын ерөнхий инженер гэдэг өндөр хариуцлагатай ажил байх гэж бодож байна.

Сайн байна уу? Би барилгын салбарт нийтдээ 16 жил ажиллаж байна. Төмөр бетон каркастай барилгаар илүү мэргэшсэн бөгөөд Япон технологийн угсармал хийцлэлтэй барилгын ажилд хамтран оролцож байлаа. Миний хувьд Япон улсын Токио хотын “Nihhon Wall” ХХК-д Инженерийн туслахаар 3 жил, “Суруга Монгол” ХХК –д Ахлах болон Ерөнхий инженерээр 11 жил ажилласан. 2019 оноос Японы “Текра Монгол” ХХК-ны Ерөнхий инженереер ажиллаж байна. Барилгын инженерийн үндсэн мэргэжлээс гадна хууль, эдийн засаг, зураг төсөл, хөдөлмөр хамгаалал, туршилт судалгаа, заах арга, цаг уур, геодези, инженер геологи, удирдахуйн ухаан гэх мэт олон талын салбар шинжлэх ухааны тодорхой ур чадварыг бас шаарддаг. Ер нь бол аливаа шийдэл төлөвлөлтүүдээ урьдчилан харж их цаг наргүй л ажиллаж, ур ухаанаа уралдуулахгүй бол санхүү болон аюулгүй ажиллагааны эрсдэлтэй алхам тутамдаа тулж байдаг өндөр хариуцлагатай мэргэжил юм даа бидний ажил.

- Тэгэхээр Япон улсад ажилласан туршлагаараа Монголдоо ажиллажээ. Суруга Монгол компанийн Japan town Монголчуудын хувьд чанараар илүү танигдсан хотхон гэж бодож байна.

Би 11 жил тухайн компанид ажилласнаар барилгын талбайд ажиллах стандарт гэхээсээ илүү тухайн барилгыг хэрхэн хүн амьдрахад нийцүүлэн чанартай барих вэ? гэдэг талаар суралцсан гэж хэлж болно. Япон хүний ажил хэрэгч, хариуцлагатай байдал нь аливаа ажил, асуудлыг шийдэхэд маш дөхөм, ойлгомжтой байдаг. Жижиг ажилд ч маш олон талаас нь нухацтай харж, ханддаг нь дараа үл ойлголцол гарахгүй, ажлын зохион байгуулалтад гажуудал үүсгэдэггүй ач холбогдолтой бөгөөд чанар болон сэтгэл ханамжийг дээд зэргээр үлдээдэг. Анх хамтран ажиллаж байхад их төвөгтэй, хэт нэг юмаа тойрч нуршиж ярьж, асуудлыг төвөгтэйгээр шийдээд байгаа мэт санагддаг байсан ч удаан хамт ажиллаад ирэхээр тэр нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг мэдэрдэг юм байна лээ.

- Япон гэдэг Монголчууд төдийгүй дэлхий нийтэд зарчимч, хийнэ гэснээ яс гүйцэтгэдэг хариуцлагатай гэж харагддаг. Та хамтарч ажиллаж байсны хувьд тэдний онцлогийн талаар сэтгэгдлээ хэлээч

Япон улсын Токио хотын “Nihhon Wall” ХХК-д Инженерийн туслахаар 3 жил, “Суруга Монгол” ХХК –д Ахлах болон Ерөнхий инженерээр 11 жил ажилласан

Миний хувьд Япон инженер, ажилчидтай нийт 15 жил хамтран ажиллаж байна. Япон хүний онцлогийг дурьдвал их олон зүйл бий. Гэхдээ барилгын салбарын хувьд хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ зан чанарыг хэлэхэд мундаг зарчимч, хариуцлагатай. Ер нь барилгын салбарын ажил бол эхлэхээсээ авхуулаад дуустал их өндөр хариуцлага, сэтгэл шаарддаг хүнд ажил. Япончуудын хувьд газар нутгийн хувьд бага, газар хөдлөлтийн эрсдэл өндөр, хүн амын нягтрал их учраас бага зай талбай, уул устай орчинг ашиглаж дэд бүтэц болон барилгажилтаа шийдэхийн тулд нарийн арга технологи боловсруулж түүнийгээ жил бүр ахиулж, дэвшүүлж байдаг нь өнөөгийн технологийн дэвшилд хүрэх гол тулгуур нь болсон гэж боддог. Дээрээс нь өөрсдөө ч их хөдөлмөрч хүмүүс. Миний хувьд 3 жил гаран Токиод байхдаа тэдний амьдрах арга барил, харилцааны соёл, хариуцлагын тал дээр их зүйл сурсан. Дүгнэж хэлэхэд нэр хүндээ их эрхэмлэж ажилладаг нь хувь хүний болон ажлынх нь гол зарчим. “Чанаргүй зүйл хийж, аливаа зүйлд ирээдүйгээ харах бус өнөө маргаашаа бодож ажиллавал тэр хүнд сайн сайхан ирээдүй, сэтгэл ханамж үлдэхгүй шүү дээ” гэдэг үгийг их захиж хэлдэг, баримталдаг хүмүүс.

- Үнэхээр тийм сэтгэлээр ханддаг нь шууд л харагддаг. Та Амбассадор тансаг зэрэглэлийн орон сууцны Ерөнхий инженерийн хувьд бусад барилгаас ялгарах онцлог, баримталж буй зарчмын талаар тодруулаач

Мэдээж эхний ээлжинд Япон инженерийн хяналттай гэдэг нь миний саяын хэлсэн зүйлсийг илтгэх байх. Үүний дараагаар каркасын ажил нь зураг төсөл зохиогчийн болон Япон хяналтын инженерийн шаардлага, ажлын үе шат болгоны үзлэг шалгалтаар давхар хянагдаж чанартай хийгддэг. Мөн бид барилга угсралтын ажлын үед хөрш зэргэлдээ орон сууцанд амьдарч буй оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүйн тулд дуу чимээндээ анхаарч зөвхөн ажлын цагаар ажилладаг бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас гаргасан заавар, журмын дагуу ажлаа уялдуулдаг. Бид барилгын талбайн зохион байгуулалт, менежментээ Япон системээр удирдан зохион байгуулж гүйцэтгэгч байгууллагуудынхаа ажлын чанар уялдааг зөв зохион байгуулж ХАБЭА-н хууль, дүрэм журмыг сайтар хангаж ажилладаг. Барилгын ажлын явцад Ашиглалт үйлчилгээг цаашид хариуцан хүлээж авах мэргэжлийн инженерүүдээрээ давхар хяналт тавиулж ажиллаж байна. Барилгын үе шатны ажлуудыг Япон аргачлалаар үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Хөдөлмөр хамгаалал Аюулгүй ажиллагааны хувьд зохих эрсдлийн үнэлгээний дагуу шаардлага тавьж, хүнрүү чиглэсэн ажлын орчиныг бүрдүүлж ажиллахыг хичээдэг. Материалын сонголт, шийдлийг Япон инженерүүдийн зүгээс нухацтай шийддэг бөгөөд тус материалын тээвэрлэлт, хадгалалтын горимд онцгой анхаарал хандуулж ажилладаг... гэх мэт олон давуу тал, зарчмуудыг жишээ болгон дурьдаж болно. Бидний хамтын ажиллагааны талаар өөр нарийн аргачлал нэг бүрийг бичвэл их олон зүйл хэлж болно. Бидний баримталдаг хамгийн гол зарчим бол энэ барилгад эцэс сүүлд нь хүн амьдарна гэдэг талаас нь бодолцон бүтээн байгуулж байгаа нь гол ялгаа юм даа.

- Бидэнтэй туршлагаа хуваалцан сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Манай хамт олон Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, оршин суугчдынхаа тав тухыг хангасан чанартай орон сууц барьж ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байгаадаа баяртай байна. Ер нь барилгачин хүний гол онцлог бол хийсэн бүтээсэн зүйл нь сүндэрлэн босч үлддэг учраас хожим нь үр хүүхэд, ач гучдаа дурсан ярихад ч сэтгэл хангалуун байдагт оршдог. Тэр бүтээлд нь хэрэглэгчид маань он жил улирах тусам сэтгэл хангалуун хэвээрээ л байвал бүр их баярладаг. Түүний гол нууц бол ердөө л барилга эхлэхээс эхлэн ашиглатад өгөх болон баталгаат хугацаа нь дуустал зөв менежмент, сайн хяналт, ур чадвартай ажилчидтай, сахилга бат хариуцлагын уялдааг зөв зохион байгуулахад оршдог гэж би боддог. Манай байгууллага энэ зарчимыг маш сайн баримтлан ажилладаг.

- Хэдэн жилийн өмнө барилгыг гаднаас нь харж худалдан авдаг байсан бол одоо илүү тэнд ажиллаж байгаа хүний бодол сэтгэлийг хүртэл харгалзан сонгох дээрээ хүрч байх шиг. Ийм халуун сэтгэлтэй ажилчдын барьсан барилга тэр чинээгээрээ сайхан барилга болно гэдэгт итгэлтэй байна. Танай барилгын борлуулалтын албатай хэрхэн холбогдох вэ? гэж манай уншигчид сонирхож байгаа байх.

Бидэнд урам, хүч өгсөнд баярлалаа. Та бүхэн 77774554 дугаарт холбогдон мэдээлэл аваарай.

- Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.