Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын хэсэг эрдэмтэд цагдаагийн мөрч нохойнуудын дотор ур чадвараараа шалгарч “Шерлок Холмс” алдартай болсон нохойг хувилан олшруулжээ.

Уг ажлыг Бээжингийн Sinogene Biotechnology компани болон Юннань мужийн хөдөө аж ахуйн их сургууль хамтран гүйцэтгэж, Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам дэмжлэг үзүүлсэн байна.

Хувилагдсан нохойг Куншун гэж нэрлэсэн бөгөөд одоо гурван сартай ажээ. Түүнийг мансууруулах бодис илрүүлэх, мөр мөшгөх, гэмт этгээдийг барих зэрэг арга техникт сургаж байгаа бөгөөд арван сартайдаа “эх” нохой шигээ чадвартай болно гэж тооцоолжээ.

Онцгой чадвартай нохойг хувилах (cloning) арга хэрэглэн олноор үржүүлбэл асар их цаг хугацааг хэмнэнэ гэж судлаачид үзэж байна. Ердийн нохойг сургаж, цагдаагийн албанд ашиглахад таван жил орчим хугацаа шаардагдаж, 500,000 орчим юаний зардал гардаг бөгөөд эцэстээ үр дүнгүй болох тохиолдол ч байдаг гэнэ.

Хувилах аргын хамгийн том хүндрэл нь өртөг зардлын асуудал ажээ. Гэхдээ энэ төсөлд ажилласан Sinogene компани Куншуныг бий болгоход хэр зардал гаргасан тухайгаа мэдээлээгүй байна.

2005 онд Өмнөд Солонгосын эрдэмтэд дэлхийн анхны хувилсан нохойг бий болгож байсан бөгөөд хоёр жилийн дараа Лабрадор үүлдрийн уг нохойг гаалийн байгууллагад хар тамхи илрүүлэх зорилгоор ашиглаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг.

 

Эх сурвалж: Reuters