Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оддын дуулианы улмаас Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбар хагас тэрбумыг алдаад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын K-pop оддын холбогдсон гэмт хэргийн дуулиан улам өргөжиж байна. 

Анх хоёрдугаар сарын 26-нд Big Bang хамтлагийн гишүүн Сюнри гадаадын хөрөнгө оруулагчдыг биеэ үнэлэгчдээр зугаацуулдаг байсан нь илэрсэн. Дараа нь түүний ажилладаг шөнийн клубтэй холбоотой мансууруулах бодис, бэлгийн хүчирхийллийн хэргүүд сөхөгдсөн юм.

Өнгөрсөн Баасан гарагийн байдлаар энэхүү дуулианы улмаас Өмнөд Солонгосын топ таван энтертайнмэнт компанийн зах зээлийн үнэлгээ огцом унажээ.

K-pop дуучид, хамтлагуудыг зах зээлд гаргаж ирдэг YG Entertainment, JYP Entertainment, SM Entertainment, Cube Entertainment, FNC Entertainment компаниудын нийлбэр үнэлгээ дуулан дэгдэхээс өмнө 3.3 их наяд вон байсан бол сүүлийн байдлаар 2.7 их наяд вон болж, 17.5 хувийн уналтыг үзүүлсэн байна.

Энэ нь 600 тэрбум вон буюу $527 сая орчим юм.

Дуучин Сюнри болон түүний хамтлаг нь YG Entertainment компанид харьяалагддаг. Одоо Өмнөд Солонгосын иргэд K-pop оддын дуулианд хэн шинээр нэр холбогдохыг хүлээн анхааралтай чагнаж байна.

Энтертайнмэнт салбарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буцаж сэргэхэд урт хугацаа орох төлөвтэй байгааг зах зээлийн шинжээчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: Yonhap News