Урин дулааны цаг ирж байгаа энэ үед унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогчдод зориулан хууль, эрх зүйн мэдээллийг хүргэж байна.
Иргэн та тоормос нь бүрэн ажиллагаатай, жолоодлого хэвийн ажиллагаатай, хонх, сигналтай, гэрэл ойлгуур, цацруулагчтай унадаг дугуйг унаж хөдөлгөөнд оролцоорой.
Эцэг эхчүүд 14-өөс доош насны хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, мотоцикль, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, баруун, зүүн тийш эргэхдээ дохио өгч хэвших шаардлагатайг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!