Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн ажилтан “пи” тоог хамгийн өндөр нарийвчлалтай тооцоолж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу гуравдугаар сарын 14-нийг дэлхий дахинд “Пи” тооны өдөр гэдэг. Энэ өдөр Google-ийн нэгэн ажилтан уг тоог хамгийн өндөр нарийвчлалтай тооцоолж, Гиннесийн дээд амжилтын номонд бичигджээ.

Тойргийн уртыг диаметрт нь хуваахад 3.14… хэмээн хязгааргүй үргэлжлэх тоо гардаг бөгөөд энэ тогтмолыг “пи” тоо гэж нэрлэдэг.

Google-ийн инженер Эмма Харука Ивао уг тооны бутархай хэсгийг 31.4 их наяд орон хүртэл бодож дээд амжилт тогтоожээ.

Өмнөх дээд амжилтаас энэ нь бараг 9 их наяд орноор илүү гэсэн үг юм.

“Би анх пи тоотой танилцаад 20 гаруй жил болж байна. Хүүхэд байхаасаа л би дээд амжилт тогтоохыг мөрөөддөг байсан” хэмээн Ивао ярьжээ.

Өмнө нь пи тоог бодохдоо өндөр хүчин чадалтай супер компьютер ашигладаг байсан юм. Харин Ивао анх удаа cloud computing буюу үүлэн тооцооллын технологийг ашигласан нь илүү нарийвчлалтай тоо бодож гаргахад нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл тооцоог хийхдээ олон тооны компьютерын хүчийг зэрэг ашигласан гэсэн үг.

Инженерүүдийн хувьд пи тоог ашиглахдаа бутархайн 20-30 орноос цааш хэтрүүлэх шаардлага байдаггүй. Шинжлэх ухааны судалгаа тооцоололд хэдэн зуун орноос хэтрүүлдэггүй байна. Харин компьютерын салбарынханд пи тоог хэр өндөр нарийвчлалтай тооцоолж гаргах нь технологийн хүчин чадлыг харуулах чухал үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Independent