Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

САНАЛ АСУУЛГА: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг БАНК эсвэл САН өөрөө олгох ёстой юу?

Б.Ану
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийг сангаас шууд санхүүжүүлж буй.

Өөрөөр хэлбэл, өмнө нь энэхүү сангийн зээлийг банкны шалгуураар, банк өөрөө эрсдлээ хариуцан бизнес эрхлэгчдэд олгодог байсан. 

Энэхүү зохицуулалтыг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед журамд нь өөрчлөлт оруулж сан өөрөө шууд зээл олгодог болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Сан өөрөө бизнесийн төслүүдийг шалгаруулж шууд санхүүжилт олгодог болсон нь энэ сангаас улстөрчид олноороо зээл авах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж буй.

Тэгвэл энэ бүх булхайтай үйл явдлаас хамаарч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг сайжруулах ажлууд өрнөж байна. 

Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч 66 мянган компанийн гэхэд 90 хувь нь 1-9 ажилтантай жижиг бизнес эрхлэгч байгаа юм. Тэгэхээр энэхүү чухал салбарыг дэмжих зорилготой сангийн зээлийг хэрхэн олгох нь зөв болох санал асуулгад та бүхэн оролцоно уу.

САНАЛ АСУУЛГА: